2010-05-16
Аав

Миний аав

Айлын

Жаалын

Ааваас өндөр!

Миний аав

Хүний

Хүүхдийн

Ааваас өндөр!

Аав намайг

Мөрөн дээрээ

Өргөн

Гаргав

Аав намайг

Өөрөөсөө

Өндөр

Болгов.

 

Алжаашгүй

Аавын

Мөрөн дээрээс

Алсын

Уулсын

Орой тодхон

Хотойшгүй

Ноён

Нуруун дээрээс

Холын

Талын

Бараа илхэн.

Цэцэг навч

Цэнхэр гол

Ногоон зүлэг

Номин тал

Тэртээд

Тэмээ мал

Тэгээд

Хэдэн айл

Хоолойд

Хонин сүрэг

Хойно нь

Морьтой хүн

Алсад

Ачааны тэрэг

Ард нь

Алтан тоос

Өргөн сайхан

Мөрөн дээрээс нь

Эргэн тойрон

Илхэн.

Өндөр сайхан

Нуруун дээрээс нь

Шинэхэн сонихон

Тодхон.

Ааваас би

Асуулаа:

-Аав аа?

Аав аа?

Өөрөө та яагаад

Өндөр болсон юм бэ?

Аав надад

Хариуллаа:

-Алсын

Алсын барааг

Аав нь хүүдээ харуулах гэ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 17:43 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2010-04-02
Айраг

Эсс – сс – сэн айраг

Исс – сс – гэрэн шуугина

Шш – шш – инэхэн айраг

Шш – шш – шивнэн шуугина

Хөхүүр дотроо

Хөөсс – сс – рөн шуугина

Уусс – с – ан дороо

Уруул чимчигнэнэ

Айрагнаас

Ар хөндийн

Агь таана

Амтагдана

Аргагүй ч биз дээ, та минь

Адуу тэндээс ирсэн юм чинь!

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 18:22 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-04-01
Гурван баатар

Баллуур

 

Баллуур

Баллуур

Балласаар

Балласаар

Байдаг бие нь

Багассаар

Багассаар

Алдааг минь

Арилгасаар

Арилгасаар

Зөрүүг минь

Зөвтгөсөөр

Зөвтгөсөөр

Ээ!

Бүтэн биеэ дуусгалаа

Бүхнээ надад зориуллаа

Байнга сурахад тусаллаа

Баатарлаг чамдаа баярлалаа

 

Харандаа

 

Харандаа

Харандаа

Хорогдсоор

Хорогдсоор

Хамаг бие нь

Барагдсаар

Барагдсаар

Үсэг тоонууд

Бичсээр

Бичсээр

Үзсэн харсныг минь

Зурсаар

Зурсаар

Ээ!

Нарийн биеэ дуусгалаа

Надад бүхнээ зориуллаа

Эрдэм сурахад тусаллаа

Эрэлхэг чамдаа баярлалаа

 

Саван

 

Саван

Саван

Илэгдсээр

Илэгдсээр

Сайхан бие нь

Элэгдсээр

Элэгдсээр

Халтар хултраас

Салгасаар

Салгасаар

Харваас хөөрхөн

Болгосоор

Болгосоор

Ээ!

Нандин б...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 19:27 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-03-31
Цааны алхаа

Зайвар голцуу

Зайвар голцуу тайгаар нь

Зарийн цэрций

Зарийн цэрций шаагиулна

Заач л тойруу

Заач л тойруу хангайгаар

Замтай замгүй

Замтай замгүй жийгүүлнэ

Хуулаг голцуу

Хуулаг голцуу тайгаар нь

Хуудайн цэрций

Хуудайн цэрций шаагиулна

Хурц л шовх л

Хурц л шовх л хясаагаар

Хурдан түргэн

Хурдан түргэн жийгүүлнэ

Хунгар цастай

Хунгар цастай даваагаар

Донгор цаатай

Донгор цаатай явлаа даа

Тэнгэр тольдоо

Тэнгэр тольдоо мөсөндөө

Тэшиж ташиж

Тэшиж ташиж үзээгүй ээ!

Танан цастай

Танан цастай даваагаар

Тасван цаатай

Тасван цаатай явлаа даа

Эгмээ шүргээ

Эгмээ шүргээ цасандаа

Эцэж цуцаж

Эцэж цуцаж үзээгүй ээ!

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 09:44 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-03-26
Уул

Уул

Уруу

Ундуй

Сундуй

Цанатай

Чаргатай

Хөлтэйхөн

Хөөртэйхөн

Хөвүүд, охид

Цас манарган

Цан савсуулан

Хоёр гурваараа

Гурав дөрвөөрөө

Уралдан жирэлзэн

Урагшлан тэмүүлэн

Урд хойноо оролцон

Уйтай бодлоо үлдээн

Даль жигүүрээ дэлгэн

Дайран орох шувуу шиг

Цас салхи яран сүнхийж

Хос  таягаа  далавч   адил

Хойш нь сэрийлгэн бөхийж

Хэн нэг нь хөгжилтэй унаж

Тэр дороо л босон  ухасхийж

Чарган дээрээ овоорсон хүүхэд

Цасан дээр  холбирон  инээлдэж

Хажуугаар нь  сундлаатай  чарга

Хар эрчээрээ  харайн дүүлэн  орж

Уулын оргилоос хүүхдийн хөгжөөн

Уудам  бэлдээ  эздээ  дагаад  буулаа

Цастай уулын тухай шүлгийн  бэлдээ

Цогтой  жаалууд шиг би ч...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 18:29 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2010-03-26
Аранзал зээрд

Аранзал зээрд мориороо

Алхуулан шогшууллаа

Шогшуулснаа хатирууллаа

Хатируулснаа ергүүллээ

Ергүүлснээ цогиуллаа

Цогиулснаа давхиуллаа

Талаар талаар

Ташуур өгөн

Довтолгов

Замаар замаар

Тоос босгон

Хурдалгав.

Хатан дэлхийг

Дөрвөн туурай

Дөрвөн туурай

Бөмбөрдөнө

Хайр чулуу

Арван зүгтээ

Арван зүгтээ

Цацагдана

Хөрст дэлхий

Хөлийн дор

Хөлийн дор

Жирэлзэнэ

Хөтөл гүвээ

Холын холд

Холын холд

Торолзоно

Сумын бараа

Тодорлоо

Тодорлоо

Сургуулийн байшин

Ойртлоо

Ойртлоо

Аранзал зээрд мориныхоо

Амыг татан цогиуллаа

Цогиулснаа ергүүллээ

Ергүүлснээ хатирууллаа

Хатируулснаа шогшууллаа

Шогшуулснаа алхууллаа

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:24 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (11) | Сэтгэгдэл бичих
2010-03-26
Ээж

Ээж минь

Эрээн алчууртай

Ногоон дээлтэй

Ээжийгээ

Эрээн алчууртай нь

Ногоон дээлтэй нь

Зурчихлаа, би

Будчихлаа, би

 

Ээж минь

Хувин дүүрэн ус

Худгаас барьдаг

Ээжийгээ

Худгаас татсан

Хувинтай устай нь

Зурчихлаа, би

Будчихлаа, би

 

Ээж минь

Найрсаг зантай

Наддаа хайртай

Ээжийнхээ

Найрсаг зантайг нь

Наддаа хайртайг нь

Хэрхэн зурах вэ, би?

Хэлж өгнө үү, та!

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 10:09 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих