2010-03-31
Цааны алхаа

Зайвар голцуу

Зайвар голцуу тайгаар нь

Зарийн цэрций

Зарийн цэрций шаагиулна

Заач л тойруу

Заач л тойруу хангайгаар

Замтай замгүй

Замтай замгүй жийгүүлнэ

Хуулаг голцуу

Хуулаг голцуу тайгаар нь

Хуудайн цэрций

Хуудайн цэрций шаагиулна

Хурц л шовх л

Хурц л шовх л хясаагаар

Хурдан түргэн

Хурдан түргэн жийгүүлнэ

Хунгар цастай

Хунгар цастай даваагаар

Донгор цаатай

Донгор цаатай явлаа даа

Тэнгэр тольдоо

Тэнгэр тольдоо мөсөндөө

Тэшиж ташиж

Тэшиж ташиж үзээгүй ээ!

Танан цастай

Танан цастай даваагаар

Тасван цаатай

Тасван цаатай явлаа даа

Эгмээ шүргээ

Эгмээ шүргээ цасандаа

Эцэж цуцаж

Эцэж цуцаж үзээгүй ээ!

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 09:44 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax