2011-11-08
Хөгжөөнт тоолол

Морис Сендак (Америк)

 

Нэг.

Өрөөндөө Жон ганцаар!

Өөрөө өөртөө хаан!

 

Хоёр.

Цонхоор хулгана шагайснаа

Цоройж ваар луу авирав.

 

Гурав.

Хулганы араас хөөсөөр

Хумст муужгай орж ирэв.

 

Дөрөв.

Хойноос нь гөлөг ирж

Хондлой дээрээ оцойв.

 

Тав.

Мөлхөө яст мэлхий

Мөрөөр нь орж ирлээ.

 

Зургаа.

Шуудан зөөгч бич

Шуудхан ороод ирлээ.

 

Долоо.

Хар хэрээ дэвэн дэвэн

Хамрыг нь шүргэн алдав.

 

Найм.

Хүчит бар хаалгаар

Хүржигнэн орж ирлээ.

 

Ес.

Хар арьстан араас нь

Хаалга сэмхэн нээлээ.

Оньсого шиг л юм боллоо

Одоо чухам яадаг билээ?

Алмайрч суулгүй Жон

Арга сүйхээлж бодлоо.

Эхнээс нь биш сүүлээс нь

Эргүүлж тоолохоор шийдлээ.

 

Ес!

Хашхирч тэ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 18:37 | төрөл: Орчуулга
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-08-31
Уулзалт

Эрнст А.Эккер (Австри)

 

(Ж.Дашдондогт)

Эртний Монгол нутгаас

Эдүгээ найзтай болсондоо

Эккер би баяртай!

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:35 | төрөл: Орчуулга
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-08-31
Ой

Эрнст А.Эккер (Австри)

 

Оньсоготой, үлгэртэй, хөгжимтэй

Ой хөвч юутай цэнгэлтэй

Очсон зочин би жаргалтай

Амтат жимс, мөөгөөрөө

Ариун тунгалаг горхиороо

Айлчин намайг дайлаастай

Хоорондоо мод дайтсан түүхгүй билээ

Хорвоогийн энх тайван хөвчид байлаа

Ховорхон эрх чөлөөг тэнд л амслаа.

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:34 | төрөл: Орчуулга
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-08-31
Төрөөгүй хүүгийн хэлээгүй үг

Эрнст А.Эккер (Австри)

 

Ээжийнхээ гэдсэн гэрт

Эрх дураараа сууна, би

Аавынхаа илэх гарыг

Андахгүй сайн мэднэ, би

Гаднаас аав нэг удаа

Гараараа илж үзээд

“Хүүгийн толгой дээрээ

Хөл нь дороо байна!” гэв

Маргааш нь илж үзээд

Маш ихээр сандраад:

“Хүүе, толгой нь дороо

Хөл нь дээрээ байна!” гэв

Энэ үгийг сонсоод

Ээж та инээсэн

Хөхрөхөд нь би цочоод

Хөлөө чанга тийрсэн

Гарсан ч орсон ч та

Ганцаараа биш шүү!

Хаа ч би тантай

Хамт яваа шүү!

Хөнгөн тэргэнд ч би

Тантай хамт давхина

Хөх тэнгэрт ч би

Тантай хамт ниснэ

Хөгжмийн танхимд ч би

Тантай хамт баясна

Хөвчин дэлхийд би

Тантай хамт явна

Балчир намайг төрөөгүй гэж

Басахын хэрэг ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:22 | төрөл: Орчуулга
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-08-31
Хаздаг үг

Эрнст А.Эккер (Австри)

 

Үеийн найз чам руугаа

Үгээ тууж орхилоо

Зуунги үг минь чамайг

Зуудаг нохой шиг хазлаа

Хаздаг хартай үгний

Хариу нь дороо ирлээ

Өөрийн минь сэтгэлийг

Өвдтөл чанга хазлаа

Үнэнч ариун сэтгэлийг

Үг л өөрсдөө хэмлэнэ

Хаздаг үг хаанаас гарна вэ?

Хайр дурлалаас биш байгаа даа.

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:21 | төрөл: Орчуулга
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-08-31
Сургууль

Эрнст А.Эккер (Австри)

 

Мөрөөдлийн цэцэг соёолсон

Мишээлийн наран туяарсан

Мөнх нээлттэй ордон

Аливаа нууцыг нээх

Алтан түлхүүр атгасан

Аавын олон хүүхэд!

Өрөөлийн хүүхдийг сургах гээд

Өөрөө тэднээс сурсан

Өгөөмөр сэтгэлт багш нар.

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:20 | төрөл: Орчуулга
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-08-31
Ухаарал

Эрнст А.Эккер (Австри)

 

Өнгөт зурагт үзье үү, байя уу?

Өнгийж сэтгэлээ харъя уу, байя уу?

Өөрөөр өөрийгөө нээе үү, байя уу?

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:19 | төрөл: Орчуулга
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-08-24
Салхи хөлөглөсөн хүү

Вольфе Фаирбридге (Австрали)

 

Нгарлоо гэдэг жаал хүү

Салхи барьж авахыг хүснэ

Ээж нь гаднаас дуудаж

Энд салхи байна! гэнэ

Салхийг барьж болдоггүй юм гэж

Сахалтай өвгөд түүнд хэлнэ

Том болсон хойноо л салхийг

Тогтоож барь даа! гэж ээж нь хэлэв

Хүү нь нэг мэдэхэд

Хөвчийн анчин болов

Саглагар модны оройд

Салхи наадахыг харав

“Нөгөө салхи чинь тэр байна!” гэж

Нөхөд нь түүнд хашхирав

Утаа салхинд туугдах шиг л

Ухасхийн бослоо, манай Нгарлоо

Ургаа зүлгэн дээгүүр гүйсээр

Уулын оройд дүүлэн гарлаа

Мөчрөөс мөчир дамжсаар

Модны оройд хүрлээ

Хамгийн өндөр модноос

Хавийн орчноо харлаа

Эргэн тойрон ногоон давалгаа

Эцэс төгсгөлг...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:08 | төрөл: Орчуулга
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих