2010-04-01
Гурван баатар

Баллуур

 

Баллуур

Баллуур

Балласаар

Балласаар

Байдаг бие нь

Багассаар

Багассаар

Алдааг минь

Арилгасаар

Арилгасаар

Зөрүүг минь

Зөвтгөсөөр

Зөвтгөсөөр

Ээ!

Бүтэн биеэ дуусгалаа

Бүхнээ надад зориуллаа

Байнга сурахад тусаллаа

Баатарлаг чамдаа баярлалаа

 

Харандаа

 

Харандаа

Харандаа

Хорогдсоор

Хорогдсоор

Хамаг бие нь

Барагдсаар

Барагдсаар

Үсэг тоонууд

Бичсээр

Бичсээр

Үзсэн харсныг минь

Зурсаар

Зурсаар

Ээ!

Нарийн биеэ дуусгалаа

Надад бүхнээ зориуллаа

Эрдэм сурахад тусаллаа

Эрэлхэг чамдаа баярлалаа

 

Саван

 

Саван

Саван

Илэгдсээр

Илэгдсээр

Сайхан бие нь

Элэгдсээр

Элэгдсээр

Халтар хултраас

Салгасаар

Салгасаар

Харваас хөөрхөн

Болгосоор

Болгосоор

Ээ!

Нандин биеэ дуусгалаа

Надад бүхнээ зориуллаа

Цэвэрч явахад тусаллаа

Чин зүрхнээс баярлалаа

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 19:27 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax