2010-05-16
Аав

Миний аав

Айлын

Жаалын

Ааваас өндөр!

Миний аав

Хүний

Хүүхдийн

Ааваас өндөр!

Аав намайг

Мөрөн дээрээ

Өргөн

Гаргав

Аав намайг

Өөрөөсөө

Өндөр

Болгов.

 

Алжаашгүй

Аавын

Мөрөн дээрээс

Алсын

Уулсын

Орой тодхон

Хотойшгүй

Ноён

Нуруун дээрээс

Холын

Талын

Бараа илхэн.

Цэцэг навч

Цэнхэр гол

Ногоон зүлэг

Номин тал

Тэртээд

Тэмээ мал

Тэгээд

Хэдэн айл

Хоолойд

Хонин сүрэг

Хойно нь

Морьтой хүн

Алсад

Ачааны тэрэг

Ард нь

Алтан тоос

Өргөн сайхан

Мөрөн дээрээс нь

Эргэн тойрон

Илхэн.

Өндөр сайхан

Нуруун дээрээс нь

Шинэхэн сонихон

Тодхон.

Ааваас би

Асуулаа:

-Аав аа?

Аав аа?

Өөрөө та яагаад

Өндөр болсон юм бэ?

Аав надад

Хариуллаа:

-Алсын

Алсын барааг

Аав нь хүүдээ харуулах гэж

Өндөр болсон юм даа

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 17:43 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


жилийн өмнө билүү дэ...
Ааваас: Та ер нь намайг жаахан бхад мөрөн дээрээ суулгаж явж бгаагүй санагдах юм тэ...гэж асууж бсан санаанд оров
Бичсэн: luna цаг: 18:47, 2010-07-13 | Холбоос | |


жилийн өмнө билшш дэ...
Ааваас: Та ер нь намайг жаахан бхад мөрөн дээрээ суулгаж явж бгаагүй санагдах юм тэ...гэж асууж бсан санаанд оров... ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 18:40, 2010-07-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax