2010-03-26
Аранзал зээрд

Аранзал зээрд мориороо

Алхуулан шогшууллаа

Шогшуулснаа хатирууллаа

Хатируулснаа ергүүллээ

Ергүүлснээ цогиуллаа

Цогиулснаа давхиуллаа

Талаар талаар

Ташуур өгөн

Довтолгов

Замаар замаар

Тоос босгон

Хурдалгав.

Хатан дэлхийг

Дөрвөн туурай

Дөрвөн туурай

Бөмбөрдөнө

Хайр чулуу

Арван зүгтээ

Арван зүгтээ

Цацагдана

Хөрст дэлхий

Хөлийн дор

Хөлийн дор

Жирэлзэнэ

Хөтөл гүвээ

Холын холд

Холын холд

Торолзоно

Сумын бараа

Тодорлоо

Тодорлоо

Сургуулийн байшин

Ойртлоо

Ойртлоо

Аранзал зээрд мориныхоо

Амыг татан цогиуллаа

Цогиулснаа ергүүллээ

Ергүүлснээ хатирууллаа

Хатируулснаа шогшууллаа

Шогшуулснаа алхууллаа

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:24 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(11)
Сэтгэгдэл:


Бллөлөлблылөоөлбдөььө
Үнэхээр гоё шүлэг байна
Бичсэн: Жоохон хэцүү юм (зочин) цаг: 19:04, 2023-12-06 | Холбоос | |


Yg shuleg bn jaahan hetsuu
Бичсэн: Зочин цаг: 20:41, 2022-11-03 | Холбоос | |


oooooooooooo
john hetsu shuleg bnaa tseejilhed
Бичсэн: Зочин цаг: 07:21, 2021-12-16 | Холбоос | |


Баярлалаа
Үнэхээр гоё байлаа
Бичсэн: Зочин цаг: 20:42, 2021-03-26 | Холбоос | |


Энэ Аранзал зээрд шүлэг их урт юмаа цээжиллэхэд хэцүү л юм банйа
Бичсэн: Зочин цаг: 16:06, 2021-03-21 | Холбоос | |


Bayrlalaa
Бичсэн: Зочин цаг: 19:01, 2020-09-23 | Холбоос | |


Гоё байна шүү баярлалаа
Бичсэн: Зочин цаг: 22:06, 2020-09-21 | Холбоос | |


Маш гоё байна
Бичсэн: Болроо болроо (зочин) цаг: 21:11, 2020-09-21 | Холбоос | |


neg mort ni neg hoyor ug bichsen bolhoor tseejilhed hitsuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu

Бичсэн: 0000000000000 цаг: 17:21, 2018-11-01 | Холбоос | |


энэ Дашдондогйн шүлэг мөн үү???
Бичсэн: нэргүй (зочин) цаг: 16:29, 2014-12-10 | Холбоос | |


5
Бичсэн: Зочин цаг: 17:36, 2012-10-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax