2010-03-26
Уул

Уул

Уруу

Ундуй

Сундуй

Цанатай

Чаргатай

Хөлтэйхөн

Хөөртэйхөн

Хөвүүд, охид

Цас манарган

Цан савсуулан

Хоёр гурваараа

Гурав дөрвөөрөө

Уралдан жирэлзэн

Урагшлан тэмүүлэн

Урд хойноо оролцон

Уйтай бодлоо үлдээн

Даль жигүүрээ дэлгэн

Дайран орох шувуу шиг

Цас салхи яран сүнхийж

Хос  таягаа  далавч   адил

Хойш нь сэрийлгэн бөхийж

Хэн нэг нь хөгжилтэй унаж

Тэр дороо л босон  ухасхийж

Чарган дээрээ овоорсон хүүхэд

Цасан дээр  холбирон  инээлдэж

Хажуугаар нь  сундлаатай  чарга

Хар эрчээрээ  харайн дүүлэн  орж

Уулын оргилоос хүүхдийн хөгжөөн

Уудам  бэлдээ  эздээ  дагаад  буулаа

Цастай уулын тухай шүлгийн  бэлдээ

Цогтой  жаалууд шиг би ч бас  буулаа

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 18:29 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Өвөл
Гоё байна
Бичсэн: Солонго (зочин) цаг: 20:40, 2024-03-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax