2010-03-26
Ээж

Ээж минь

Эрээн алчууртай

Ногоон дээлтэй

Ээжийгээ

Эрээн алчууртай нь

Ногоон дээлтэй нь

Зурчихлаа, би

Будчихлаа, би

 

Ээж минь

Хувин дүүрэн ус

Худгаас барьдаг

Ээжийгээ

Худгаас татсан

Хувинтай устай нь

Зурчихлаа, би

Будчихлаа, би

 

Ээж минь

Найрсаг зантай

Наддаа хайртай

Ээжийнхээ

Найрсаг зантайг нь

Наддаа хайртайг нь

Хэрхэн зурах вэ, би?

Хэлж өгнө үү, та!

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 10:09 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax