2010-03-26
Түүдэг гал

Гал гал

Түүдэг гал

Ас ас

Бадран ас

Галын дөл өөдөө!

Гал гал

Түүдэг гал

Ас ас

Бадран ас

Хүслийн дөл дээшээ

 

Агуй гэртээ

Аж төрөхдөө

Анхны хүн сүргийн

Асаан олж нээсэн

Түүдэг галын очис шүү

Түүнд цучил нэмээрэй

Түлсэн галаа өрдөөрэй

          Түрлэг

Тужийн нарсанд

Тулалдаж явахдаа

Ардын журамт цэргийн

Асаан тойрч суусан

Түүдэг галын очис шүү

Түүнд цучил нэмээрэй

Түлсэн галаа өрдөөрэй

          Түрлэг

Алсын одонд

Айлчлан хүрэхдээ

Анд найз бидний

Асаан тойрч сууцгаах

Түүдэг галын очис шүү

Түүнд цучил нэмээрэй

Түлсэн галаа өрдөөрэй

          Түрлэг

аяыг Г.Пүрэвдорж

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 10:52 | Миний дуунууд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Мэдэхээр барах уу...
Ээж маань манай сургуулийн бага ангийн багш байлаа. Тэгээд урлагийн үзлэгт ангиа бэлдүүлээд энэ дууг хоор дуунд нь зааж өгч байсан юм. Би тэгэхэд нь жаахан хүүхэд ээжийн ангид ах эгч нарын дуулахыг нь сонсоол байж байдаг байлаа гэж...Одооч ихэнхийг нь мартаж дээ...Хамгийн сайн мэдэж байгаа нь
Тужийн нарсанд

Тулалдаж явахдаа

Ардын журамт цэргийн

Асаан тойрч суусан

Түүдэг галын очис шүү

Түүнд цучил нэмээрэй

Түлсэн галаа өрдөөрэй
гэсэн энэ хэсэг л байнадаа...
Бичсэн: Зоригт ван цаг: 12:58, 2010-03-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax