2010-08-31
Хаздаг үг

Эрнст А.Эккер (Австри)

 

Үеийн найз чам руугаа

Үгээ тууж орхилоо

Зуунги үг минь чамайг

Зуудаг нохой шиг хазлаа

Хаздаг хартай үгний

Хариу нь дороо ирлээ

Өөрийн минь сэтгэлийг

Өвдтөл чанга хазлаа

Үнэнч ариун сэтгэлийг

Үг л өөрсдөө хэмлэнэ

Хаздаг үг хаанаас гарна вэ?

Хайр дурлалаас биш байгаа даа.

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:21 | төрөл: Орчуулга
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-08-31
Сургууль

Эрнст А.Эккер (Австри)

 

Мөрөөдлийн цэцэг соёолсон

Мишээлийн наран туяарсан

Мөнх нээлттэй ордон

Аливаа нууцыг нээх

Алтан түлхүүр атгасан

Аавын олон хүүхэд!

Өрөөлийн хүүхдийг сургах гээд

Өөрөө тэднээс сурсан

Өгөөмөр сэтгэлт багш нар.

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:20 | төрөл: Орчуулга
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-08-31
Ухаарал

Эрнст А.Эккер (Австри)

 

Өнгөт зурагт үзье үү, байя уу?

Өнгийж сэтгэлээ харъя уу, байя уу?

Өөрөөр өөрийгөө нээе үү, байя уу?

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:19 | төрөл: Орчуулга
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-08-24
Салхи хөлөглөсөн хүү

Вольфе Фаирбридге (Австрали)

 

Нгарлоо гэдэг жаал хүү

Салхи барьж авахыг хүснэ

Ээж нь гаднаас дуудаж

Энд салхи байна! гэнэ

Салхийг барьж болдоггүй юм гэж

Сахалтай өвгөд түүнд хэлнэ

Том болсон хойноо л салхийг

Тогтоож барь даа! гэж ээж нь хэлэв

Хүү нь нэг мэдэхэд

Хөвчийн анчин болов

Саглагар модны оройд

Салхи наадахыг харав

“Нөгөө салхи чинь тэр байна!” гэж

Нөхөд нь түүнд хашхирав

Утаа салхинд туугдах шиг л

Ухасхийн бослоо, манай Нгарлоо

Ургаа зүлгэн дээгүүр гүйсээр

Уулын оройд дүүлэн гарлаа

Мөчрөөс мөчир дамжсаар

Модны оройд хүрлээ

Хамгийн өндөр модноос

Хавийн орчноо харлаа

Эргэн тойрон ногоон давалгаа

Эцэс төгсгөлг...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:08 | төрөл: Орчуулга
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2010-08-14
Хотын үлгэр

 

1

Уучлаарай! Ном аймшгаар эхлэхийн чинээ хэн саналаа. Улаанбаатарыг нэвсийсэн хар сүүдэр нөмрөн ирэв. Энд тэндгүй л орилолдоон, чарлалдаан. Юу болох нь энэ вэ, та минь! Арай нөгөө цөмийн дайн гэгчийнх нь мөөгөн хар үүл биш байгаа даа? эсвэл эх дэлхийтэй минь мөргөлдөхөөр харь гариг цохлоод ирэв үү?

2

Аль нь ч биш байна. За яамай. Сүйрлийн дайн майн нь л биш бол. Үлгэрийн хангарьд хотын дээгүүр эргэлдэнэ. Хаанаас гарч ирснийг бүү мэд. Аймаар ч юм шиг. Бахархмаар ч юм шиг. Тэгтэл аварга жигүүрээ хэд хүчтэй дэвээд тунарсан багир хар утааг хөөж эхлэв. Утаанаас салсандаа хүүхэд үүхэдгүй л бөөн баяр...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 19:51 | төрөл: Миний үлгэрүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-08-03
Германчууд Ж.Дашдондогийн тухай кино хийж байна

 

Саяхан Германы “Trifilm” хэмээх нэртэй кино компани Монголд ирж хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн уран бүтээлээр баримтат кино хийхээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд зураг авч дуусгаад буцсан байна. Олон улсын хэмжээнд нэртэй тус кино компани АНУ-д хэвлэгдсэн “My library is a camel (Тэмээ-миний номын сан) номноос Ж.Дашдондогийн тухай мэдээлэл авч кино хийхээр шийдвэрлэжээ. Киноны найруулагч, хатагтай Беатрикс Швем “Уул нь бид нүүдлийн номын сангийн тухай кино хийхээр ирсэн. Гэтэл түүнийг ажиллуулж буй зохиолчийн уран бүтээл сэтгэлд ихэд нийцсэн тул сэдвээсээ хальж “Аав Ээж Би”, “М...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:59 | төрөл: Бусад
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
2010-08-03
Баа-бан бээ-бэн

Баруухан дэнжид

Багваахай цэцэг

Багшранхан найгана

Багваахайн ишийг

Тасланхан зууж

Баясанхан дуулна

Дэлбээ дэлбээ

Дэлгээрэй

Дэлгэрч бушуу

Гүйцээрэй

          Баа-бан

          Бээ-бэн

          Баа-бан

          Бээ-бэн

Уран дэлбээ

Гараарай

Ургаж бушуу

Өсөөрэй

          Баа-бан

          Бээ-бэн

          Баа-бан

          Бээ-бэн

Нарныхаа илчинд

Нандинхан цэцэгс

Урганхан цэнгэх шиг

Дууны минь эгшгэнд

Дугуйхан дэлбээ

Угалзранхан гарлаа

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:49 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-07-28
Grandma

At midday, when it’s too hot,

she spreads out her coat to give me shade.

No games for me underneath.

I sit in the sun, getting brown.

          Grandma!

          That’s my Grandma!

Walking along the roads,

she sweeps the fallen snow.

The children are all sliding about,

she gets rid of the snow lying around.

          Grandma!

          That’s my Grandma!

Watching the little boys, thin as leather belts,

against the blue screen of evening,

how many dumplings should she take

to those poor dears, whoever they are?

          Grandma!

          That’s my grandma!

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 16:18 | төрөл: My works in English
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-07-28
Эмээ

 

Элсэн дээр үеийн бид тоглоно

Эгцхэн дээр үдийн нар голлоно

Эмээ дээлээрээ сүүдэр босгоно

Ээх наранд өөрөө шарагдана

Ханиад хүрээд хүндрэн хэвтлээ

Хажууд эмээ сандран шогшлоо

Эвий ач минь оронд чинь

Эмээ нь өвддөг болоосой! гэнэ

Миний

Эмээ

Ийм л сайхан

Санаатай

Энхрий наддаа

Хайртай

Эмээ

Юм аа.

Өглөө бостол цав цагаан

Өнгөрсөн шөнө цас даржээ

Эмээ даруй шүүрээ шүүрэв

Эргэн тойрны цасыг шүүрдэв

Хамаг хүүхэд хальтрах вий гэж

Хавийн цасыг арилган явна

Орчны хүүхэд ойчих вий гэж

Олны замыг цэвэрлэн явна.

Миний

Эмээ

Ариун цагаан

Санаатай

Айлын хүүхдэд

Хайртай

Эмээ

Юм аа

Уранхай цамцтай туранхай биетэй

Уруухан царайтай доройхон...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 16:08 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих