2010-08-03
Баа-бан бээ-бэн

Баруухан дэнжид

Багваахай цэцэг

Багшранхан найгана

Багваахайн ишийг

Тасланхан зууж

Баясанхан дуулна

Дэлбээ дэлбээ

Дэлгээрэй

Дэлгэрч бушуу

Гүйцээрэй

          Баа-бан

          Бээ-бэн

          Баа-бан

          Бээ-бэн

Уран дэлбээ

Гараарай

Ургаж бушуу

Өсөөрэй

          Баа-бан

          Бээ-бэн

          Баа-бан

          Бээ-бэн

Нарныхаа илчинд

Нандинхан цэцэгс

Урганхан цэнгэх шиг

Дууны минь эгшгэнд

Дугуйхан дэлбээ

Угалзранхан гарлаа

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:49 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax