2010-08-03
Германчууд Ж.Дашдондогийн тухай кино хийж байна

 

Саяхан Германы “Trifilm” хэмээх нэртэй кино компани Монголд ирж хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн уран бүтээлээр баримтат кино хийхээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд зураг авч дуусгаад буцсан байна. Олон улсын хэмжээнд нэртэй тус кино компани АНУ-д хэвлэгдсэн “My library is a camel (Тэмээ-миний номын сан) номноос Ж.Дашдондогийн тухай мэдээлэл авч кино хийхээр шийдвэрлэжээ. Киноны найруулагч, хатагтай Беатрикс Швем “Уул нь бид нүүдлийн номын сангийн тухай кино хийхээр ирсэн. Гэтэл түүнийг ажиллуулж буй зохиолчийн уран бүтээл сэтгэлд ихэд нийцсэн тул сэдвээсээ хальж “Аав Ээж Би”, “Морьтой үлгэр” зэрэг номонд тулгуурлан хүүхдийн дунд ихэд түгсэн бүтээл туурвилыг нь уул кинонд тусгахыг зорьлоо” хэмээн ярьжээ.

Монголын хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн тухай кино ирэх онд бэлэн болж, Германд төдийгүй гадаадын олон улс орны хүртээл болгохоор зорьж байгаа юм байна.

P.S: “Толь” сонины 2010.07 сар, № 24-т нийтлэгдсэн мэдээ

Германы “Trifilm кино компаны уран бүтээлийн групп зураг авалтын завсарлагаар

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:59 | Бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


ямар гоё юм бэ алга ташилт гоё шүү тэврэлт тормолзох баярлах ярзайтал инээх ирмэх улайх angel инээх инээх smug улайх тэврэлт ирмэх ярзайтал инээх баярлах тормолзох
Бичсэн: золоо (зочин) цаг: 21:57, 2012-11-22 | Холбоос | |


ямар гоё юм.... гоё шүү гоё шүү
Бичсэн: luna цаг: 00:08, 2010-08-04 | Холбоос | |


Ээ болж болж сайхан сайхан...Киног нь хурдхан л үзэх юмсан... гоё шүү тэврэлт ярзайтал инээх
Бичсэн: Зоригт ван цаг: 13:05, 2010-08-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax