2010-10-21
Хүүхэд бол цэцэг шүү дээ

Дэлхийн хөрсөнд хичнээн ч цэцэг

Дэлбээлж амжилгүй гандана вэ

Хаа сайгүй хичнээн ч хүүхэд

Хайр амсалгүй гундана вэ

          Хүмүүс минь ээ, хүмүүс минь ээ

          Хүүхэд бол хүүхэд шүү дээ

          Томоогүй жаахан тэдний маань

          Тоглон шуугих нас нь шүү дээ

Манай гаригт хичнээн ч өдөр

Манан будантай өнгөрнө вэ

Энд тэндгүй хичнээн ч жаал

Инээд баясалгүй өснө вэ

          Хүмүүс минь ээ, хүмүүс минь ээ

          Хүүхэд бол цэцэг шүү дээ

          Навчин дундаас цэцгийн дэлбээ

          Нарын гэрэлд дэлгэрнэ шүү дээ

Даян дэлхийд хичнээн ч гэр

Дайны галд эрсдэнэ вэ

Түмний гэмгүй хичнээн ч үр

Түүний хөлд...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 19:43 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-10-16
Шинжлэх ухаанд өөрийгөө өргөсөн эрдэмтэн

Ай, 1958 оны намар. Би Булганаас Хөвсгөлийн машины тэвшин дээр араардуу зайчлан сууж арай гэж багтаад бөөн тоос шороо болсон амьтан нийслэл хотдоо ирж билээ. Шуудай үүрч шарваар өмдийг шалхагнуулсан арван долоотой жаал хүү их сургууль гээчийг эрсээр гудамж хэсч гарлаа. Тааралдсан нэгнээс сураглан асуувал “Тэнээг, дээшээ хараач!” гэх нь тэр. Өлийн хартал шилэн пөмбөгөр орой нь нүдэнд туслаа. Их сургууль мөн байна. Баримтат киноноос харж нүдэндээ тогтоож авсан юм. Хүссэн сургуулийнхаа хаалгыг татаж, боловсон хүчний Аюуш гэдэг хүнтэй уулзвал миний гэрчилгээг харснаа “Монгол хэл, утга зохиолын а...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:50 | төрөл: Шүүмж, тэмдэглэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2010-10-10
Монголын хүүхэд багачууд сэтгэлгээний яруу найргийг хүлээн авч чадахгүй байгаа нь харамсалтай

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн уран бүтээлээр нь манай уншигчид сайн мэднэ. Харин түүнийг шаггүй орчуулагч гэдгийг нь мэдэхгүй ч байж болох юм. Тиймээс бид энэ удаагийнхаа ” Ярилцах цаг” булангаараа түүнтэй уулзаж яруу найргаар дамжуулан монголын хүүхдийн багачуудыг дэлхийд хэрхэн танилцуулж буй тухай нь цөөн хором хөөрөлдлөө.

-Таны уран бүтээлийн нэлээд хэсгийг орчуулгын зохиолууд эзэлсэн байх юм. Хэдий хэлээр, хэр олон зохиол бүтээл орчуулснаа тооцож үзэв үү?
-Орчуулгынхаа хажуугаар зохиолоо бичиж байсан юмуу гэмээр ихэнх цагаа түүнд зарцуулжээ. ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 17:28 | төрөл: Бусад
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2010-09-28
Би хүүхдийн суут чанарыг гаргах гэж зохиолоо бичдэг

Японы NHK телевизийнхэн “Азид хэн нь хэн бэ?” хэмээх хэмээх алдарт нэвтрүүлгээ монголын хүүхдийн зохиолч, Нүүдлийн номын сангийн эрхлэгч, Жамбын Дашдондогт зориулж гаргаж байлаа. Мөн монголын олон хүүхдүүдийн унших дуртай ном, дуулах дуртай дуунуудын эзэн, түүнтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ.

Ярилцсан: О.Мөнхнаран http://munkhnaran.blogspot.com/2009/09/blog-post.html

Хүүхдийн уран бүтээлээр чөлөө завгүй ажиллаж байгаа хүн гэвэл яахын аргагүй өөрийг тань нэрлэнэ. Ойрын үед ямар бүтээл туурвиж байна? Үүгээр яриагаа эхлэх үү?

- Дэлхийн хүүхдийн 3 боть номонд дээр ажиллаж байна. Эхний ботид нь...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:44 | төрөл: Бусад
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-09-26
Шаазгай

 

Нацаг

Нацаг

Найз аа

Бос бос!

Нагац

Нагац

Эгчээ

Тос тос!

Сагаг

Сагаг

Цастай хөндийд

Шажиг

Шужиг

Шогшоод айсуй

Богц

Богц

Чихэр жимстэй

Богоч

Богоч

Хөтлөөр айсуй

Хүүш хүүш

Яаж байна чи!

Хүйдэс шүүрч

Шидэх нь үү чи!

Чухал үг

Хэлж байна би!

Чулуу шүүрч

Шидэх нь үү чи!

Шар тос шиг

Шар тос шиг

Сайн хэл

Сонсгож байхад

Шарз арз шиг

Шарз арз шиг

Гашуун санаж

Гаргах гэж

Ээ, Шазга

Шузга!

Ээ, Шазга

Шузга!

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:04 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2010-09-25
Аяга

Алтанхан

Амсартай

Алагхан

Цэцэгтэй

Аяга манайд

Байсан юмсан

Аав авчирч

Өгсөн юмсан.

Ээж түүгээр

Цагаан сард

Ирсэн айлчны

Гарыг цайлгав

Айлчин түүнийг

Ариунаа гэдэг

Авга эгчдээ

Авга эгч нь

Эгиймаа гэдэг

Эмэг ээждээ

Эмэг ээж нь

Зэлэм гэдэг

Зээ хүүдээ

Зээ хүү нь

Нацаг гэдэг

Нагац ахдаа

Нагац ах нь

Бат гэдэг

Баз дүүдээ

Баз дүү нь

Үрлээ гэдэг

Үеэл ахдаа

Үеэл ах нь

Хадаа гэдэг

Хаяал дүүдээ

Хаяал дүү нь

Өлзий гэдэг

Өвөө аавдаа

Өвөө аав нь

Хүрлээ гэдэг

Хүргэн дүүдээ

Хүргэн дүү нь

Билгээ гэдэг

Бэргэн эгчдээ

Бэргэн эгч нь

Хуяг гэдэг

Худ эцэгтээ

Худ эцэг нь

Хүүхээ гэдэг

Хүр дүүдээ

Хүр дүү нь

Бүтэд гэдэг

Бүл эгчдээ

Цааш цааш нь

Бие биедээ

Цагаан сарын

Бэлэ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:20 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
2010-08-31
Уулзалт

Эрнст А.Эккер (Австри)

 

(Ж.Дашдондогт)

Эртний Монгол нутгаас

Эдүгээ найзтай болсондоо

Эккер би баяртай!

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:35 | төрөл: Орчуулга
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-08-31
Ой

Эрнст А.Эккер (Австри)

 

Оньсоготой, үлгэртэй, хөгжимтэй

Ой хөвч юутай цэнгэлтэй

Очсон зочин би жаргалтай

Амтат жимс, мөөгөөрөө

Ариун тунгалаг горхиороо

Айлчин намайг дайлаастай

Хоорондоо мод дайтсан түүхгүй билээ

Хорвоогийн энх тайван хөвчид байлаа

Ховорхон эрх чөлөөг тэнд л амслаа.

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:34 | төрөл: Орчуулга
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-08-31
Төрөөгүй хүүгийн хэлээгүй үг

Эрнст А.Эккер (Австри)

 

Ээжийнхээ гэдсэн гэрт

Эрх дураараа сууна, би

Аавынхаа илэх гарыг

Андахгүй сайн мэднэ, би

Гаднаас аав нэг удаа

Гараараа илж үзээд

“Хүүгийн толгой дээрээ

Хөл нь дороо байна!” гэв

Маргааш нь илж үзээд

Маш ихээр сандраад:

“Хүүе, толгой нь дороо

Хөл нь дээрээ байна!” гэв

Энэ үгийг сонсоод

Ээж та инээсэн

Хөхрөхөд нь би цочоод

Хөлөө чанга тийрсэн

Гарсан ч орсон ч та

Ганцаараа биш шүү!

Хаа ч би тантай

Хамт яваа шүү!

Хөнгөн тэргэнд ч би

Тантай хамт давхина

Хөх тэнгэрт ч би

Тантай хамт ниснэ

Хөгжмийн танхимд ч би

Тантай хамт баясна

Хөвчин дэлхийд би

Тантай хамт явна

Балчир намайг төрөөгүй гэж

Басахын хэрэг ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:22 | төрөл: Орчуулга
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих