2010-09-26
Шаазгай

 

Нацаг

Нацаг

Найз аа

Бос бос!

Нагац

Нагац

Эгчээ

Тос тос!

Сагаг

Сагаг

Цастай хөндийд

Шажиг

Шужиг

Шогшоод айсуй

Богц

Богц

Чихэр жимстэй

Богоч

Богоч

Хөтлөөр айсуй

Хүүш хүүш

Яаж байна чи!

Хүйдэс шүүрч

Шидэх нь үү чи!

Чухал үг

Хэлж байна би!

Чулуу шүүрч

Шидэх нь үү чи!

Шар тос шиг

Шар тос шиг

Сайн хэл

Сонсгож байхад

Шарз арз шиг

Шарз арз шиг

Гашуун санаж

Гаргах гэж

Ээ, Шазга

Шузга!

Ээ, Шазга

Шузга!

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:04 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


uneheer goio uyarmaar goio goio ugtei goio shuleg bna
Бичсэн: egshiglen (зочин) цаг: 20:49, 2020-09-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax