2010-09-25
Аяга

Алтанхан

Амсартай

Алагхан

Цэцэгтэй

Аяга манайд

Байсан юмсан

Аав авчирч

Өгсөн юмсан.

Ээж түүгээр

Цагаан сард

Ирсэн айлчны

Гарыг цайлгав

Айлчин түүнийг

Ариунаа гэдэг

Авга эгчдээ

Авга эгч нь

Эгиймаа гэдэг

Эмэг ээждээ

Эмэг ээж нь

Зэлэм гэдэг

Зээ хүүдээ

Зээ хүү нь

Нацаг гэдэг

Нагац ахдаа

Нагац ах нь

Бат гэдэг

Баз дүүдээ

Баз дүү нь

Үрлээ гэдэг

Үеэл ахдаа

Үеэл ах нь

Хадаа гэдэг

Хаяал дүүдээ

Хаяал дүү нь

Өлзий гэдэг

Өвөө аавдаа

Өвөө аав нь

Хүрлээ гэдэг

Хүргэн дүүдээ

Хүргэн дүү нь

Билгээ гэдэг

Бэргэн эгчдээ

Бэргэн эгч нь

Хуяг гэдэг

Худ эцэгтээ

Худ эцэг нь

Хүүхээ гэдэг

Хүр дүүдээ

Хүр дүү нь

Бүтэд гэдэг

Бүл эгчдээ

Цааш цааш нь

Бие биедээ

Цагаан сарын

Бэлэг болгов.

Алтанхан

Амсартай

Алагхан

Цэцэгтэй

Аяга маань

Аялсаар

Агшин зуур

Даялсаар

Хол ойргүй

Тойрсоор

Хот хөдөө

Дайрсаар

Ураг садан

Дамжсаар

Урт зам

Туулсаар

Эргээд бэлгэнд

Ирэх нь тэр ээ!

Ээжийн гарт

Орох нь тэр ээ!

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:20 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


8аас доош насны хүүхдүүдэд хэргтэй зүгээр санагдлаа
Бичсэн: upshot_gp цаг: 16:29, 2010-09-25 | Холбоос | |


хэхэ хөгжилтэйл юм байна...Бас тэр ураг төрлийн холбоосуудаа нэг мэдэж авмаар санагдлаа... алга ташилт
Бичсэн: Зоригт ван цаг: 13:23, 2010-09-25 | Холбоос | |


Үргэлжлүүлээд биччихвэл аяганы тухай бичсэн хүүхдийн зохион бичлэг ч юм уу? ккк ярзайтал инээх
Бичсэн: LetMaidar цаг: 12:57, 2010-09-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax