2010-03-29
Five colors

“Lambs, lambs, how come

you’re pure white?”

“We were born when the snow had fallen,

so we have to be pure white”

 

“Little goats, little goats, how come

you’re light blue like offering scarves?”

“We were born in the clear morning,

so we have to be light blue”

 

“Calves, calves,

how come you’re light red?”

“We were born in the rising sun,

so we have to be light red”

 

“Foals, foals, how come

you’re velvety black?”

“We were born at dead of night,

so we have to be black”

 

“Little camels, little camels,

how come you’re golden yellow?”

“We were born in the yellow Gobi,

so we have to be yellow”

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:30 | төрөл: My works in English
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2010-03-26
Уул

Уул

Уруу

Ундуй

Сундуй

Цанатай

Чаргатай

Хөлтэйхөн

Хөөртэйхөн

Хөвүүд, охид

Цас манарган

Цан савсуулан

Хоёр гурваараа

Гурав дөрвөөрөө

Уралдан жирэлзэн

Урагшлан тэмүүлэн

Урд хойноо оролцон

Уйтай бодлоо үлдээн

Даль жигүүрээ дэлгэн

Дайран орох шувуу шиг

Цас салхи яран сүнхийж

Хос  таягаа  далавч   адил

Хойш нь сэрийлгэн бөхийж

Хэн нэг нь хөгжилтэй унаж

Тэр дороо л босон  ухасхийж

Чарган дээрээ овоорсон хүүхэд

Цасан дээр  холбирон  инээлдэж

Хажуугаар нь  сундлаатай  чарга

Хар эрчээрээ  харайн дүүлэн  орж

Уулын оргилоос хүүхдийн хөгжөөн

Уудам  бэлдээ  эздээ  дагаад  буулаа

Цастай уулын тухай шүлгийн  бэлдээ

Цогтой  жаалууд шиг би ч...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 18:29 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2010-03-26
Өрөөнд тагтаа орж ирлээ

Өрөөний салхивч нээлттэй байлаа

Өглөөний агаар сэнгэнэн орлоо

Шинэхэн дууны санаа төрлөө

Ширээн дээрээ цаас дэлгэлээ

 

Энх тайван гэж гарчиг тавилаа

Эхний мөрийг нь үүсгэн бичлээ

Сүр сар хийх чимээ гарлаа

Сандран харвал тагтаа байлаа

 

Үзэгнээс өөр зэвсэггүй айлыг

Үнэндээ тэр мэдсэн бололтой

Үнэнээс өөр санаагүй надаас

Үргэж айлгүй ирсэн бололтой

 

Аялгуут дууны өргөөг минь

Амгалан энхийн өргөө болголоо

Энэхэн дэлхийг минь тагтаа минь

Энх тайвны өргөө болгоорой!

 

аяыг Л.Галмандах


...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 18:21 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
2010-03-26
Аранзал зээрд

Аранзал зээрд мориороо

Алхуулан шогшууллаа

Шогшуулснаа хатирууллаа

Хатируулснаа ергүүллээ

Ергүүлснээ цогиуллаа

Цогиулснаа давхиуллаа

Талаар талаар

Ташуур өгөн

Довтолгов

Замаар замаар

Тоос босгон

Хурдалгав.

Хатан дэлхийг

Дөрвөн туурай

Дөрвөн туурай

Бөмбөрдөнө

Хайр чулуу

Арван зүгтээ

Арван зүгтээ

Цацагдана

Хөрст дэлхий

Хөлийн дор

Хөлийн дор

Жирэлзэнэ

Хөтөл гүвээ

Холын холд

Холын холд

Торолзоно

Сумын бараа

Тодорлоо

Тодорлоо

Сургуулийн байшин

Ойртлоо

Ойртлоо

Аранзал зээрд мориныхоо

Амыг татан цогиуллаа

Цогиулснаа ергүүллээ

Ергүүлснээ хатирууллаа

Хатируулснаа шогшууллаа

Шогшуулснаа алхууллаа

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:24 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (15) | Сэтгэгдэл бичих
2010-03-26
Тавтай нойрсоорой!

Хөлтэй хөөртэй өдөр өнгөрч

Хүслийн цэнхэр шөнө айсуй

Бодлын хүлгээр одонд аялах

Болор мөнгөн шөнө айсуй

          Тавтай нойрсоорой

                   анд нөхөд өө!

          Тавтай нойрсоорой

                   ах дүүс ээ!

          Тавтай нойрсоорой,

                   алтан дэлхий!

          Тавтай нойрсоорой,

                   Алсын од оо!

Найртай цэлмэг өдөр өнгөрч

Найргийн цэнхэр шөнө айсуй

Зүүдний хүлгээр одонд зорчих

Зөн билгийн шөнө айсуй

          Дахилт

Үйлс бүтээлийн өдөр өнгөрч

Үлгэрийн цэнхэр шөнө айсуй

Эрдмийн хүлгээр одонд айлчлах

Энх мөнхийн шөнө айсуй

          Дахилт

аяыг Г.Пүрэвдорж



...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:20 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2010-03-26
Түүдэг гал

Гал гал

Түүдэг гал

Ас ас

Бадран ас

Галын дөл өөдөө!

Гал гал

Түүдэг гал

Ас ас

Бадран ас

Хүслийн дөл дээшээ

 

Агуй гэртээ

Аж төрөхдөө

Анхны хүн сүргийн

Асаан олж нээсэн

Түүдэг галын очис шүү

Түүнд цучил нэмээрэй

Түлсэн галаа өрдөөрэй

          Түрлэг

Тужийн нарсанд

Тулалдаж явахдаа

Ардын журамт цэргийн

Асаан тойрч суусан

Түүдэг галын очис шүү

Түүнд цучил нэмээрэй

Түлсэн галаа өрдөөрэй

          Түрлэг

Алсын одонд

Айлчлан хүрэхдээ

Анд найз бидний

Асаан тойрч сууцгаах

Түүдэг галын очис шүү

Түүнд цучил нэмээрэй

Түлсэн галаа өрдөөрэй

          Түрлэг

аяыг Г.Пүрэвдорж

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 10:52 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2010-03-26
Ээж

Ээж минь

Эрээн алчууртай

Ногоон дээлтэй

Ээжийгээ

Эрээн алчууртай нь

Ногоон дээлтэй нь

Зурчихлаа, би

Будчихлаа, би

 

Ээж минь

Хувин дүүрэн ус

Худгаас барьдаг

Ээжийгээ

Худгаас татсан

Хувинтай устай нь

Зурчихлаа, би

Будчихлаа, би

 

Ээж минь

Найрсаг зантай

Наддаа хайртай

Ээжийнхээ

Найрсаг зантайг нь

Наддаа хайртайг нь

Хэрхэн зурах вэ, би?

Хэлж өгнө үү, та!

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 10:09 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-03-24
About Jambyn Dashdondog

 

Žambyn Dašdondog (*1941) is one of the most important children book authors of Mongolia and repeatedly awarded. He has deserved well for the development of Mongolian children’s literature and the founding of the Mongolian section of IBBY.

In the beginning he mostly wrote very impressive by their rhythm poems for children about every day and school life of Mongolian children. His first booklet (Argatai huu – Аргатай хүү – The clever son) he published as early as 1958, but the verses had been written even earlier, when Dašdondog was 17 years old and still at school.

In his prose for children he...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:34 | төрөл: Statements about me
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-03-24
Цагаан цасан малгайт уул

 

Академич Цэндийн Дамдинсүрэнгийн тухай

Арван долоотой байхдаа би эцгийн гэрээс гарч Их сургууль гэдэг нэгэн том айлын хаалга татаж билээ. Эхлээд намайг сурлагаар гайгүй юм, тооны ангид авна гэлээ. Бүүр тулгаад болдоггүй. Тэгэхээр нь би улсын хэвлэх үйлдвэрээс дөнгөж гараад байсан “Аргатай хүү” номоо авчирч үзүүлэн учирласаар байж хүссэн ангидаа арай гэж орлоо. Анхны цалингаа өвөртөлчихөөд хамгийн түрүүнд театр луу харайлган “Учиртай гурван толгой” дуурийн тасалбар худалдаж авлаа. Хүн болсных түүнийг л үзэхийн бөөн хүслэн байв. Оройн цагийн диваажин болсон орон улсынхаа их театрт амрагийн тун...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:27 | төрөл: Шүүмж, тэмдэглэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих