Номондоо ч мэргэн, нумандаа ч мэргэн яваарай хүүхдүүд минь
Монгол улсын хүндэт мэргэн Даржаагийн Жамба
Миний аав
Айлын жаалын
Ааваас өндөр
Миний аав
Хүний хүүхдийн
Ааваас өндөр гэж миний нэг шүлэг эхэлдэг.
Үнэхээр ч миний аав өндөр хүн байсан.
Аав намайг
Мөрөн дээрээ
Өргөн гаргав
Аав намайг
Өөрөөсөө
Өндөр болгов.
Энэ шүлэг бол миний л амьдралаас төрж гарсан. Би нялх балчраасаа аавынхаа мөрөн дээр өссөн хүн. Шүлгийн эцэст яагаад өндөр болсныг нь асуухад,
Алсын
Алсын барааг
Аав нь хүүдээ харуулах гэж
Өндөр болсон юмдаа гэж хариулдаг.
Миний аав үр хүүхэд биднийгээ өөрөөсөө илүү өндөрлөгт хүргэхийг хү...

бичлэг