2011-03-06
Анд нөхдийн сүлд дуу

 

(Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн захиалгаар)

Хөвч хангайн урилгаар

Хөөр болон золгосон

Хөх тэнгэрийн зарлигаар

Нүүр тулан учирсан

Өвөг дээдсийн ухааныг

Өв болгон дээдэлсэн

Сүүн цагаан сэтгэлийг

Сүлд болгон өргөсөн

          Бид – Хөгжөөн баяслын тэнгэртэй

                   Хүүхдийн гүрэн улс билээ

          Бид – Дээрээ ганцхан нартай

                   Дэлхий эхийн үрс билээ

Алтан нарны хуулиар

Андын ёсоо дархалсан

Цэцэг цэцгийн хэлээр

Цээжний үгээ нээлцсэн

Өөдлөн дээшлэн ургахын

Өлзий учрал бүрдсэн

Эвсэн найрсан жаргахын

Эрхэм ерөөл түшсэн

          Түрлэг

          We – are the children living in the...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:28 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2011-03-02
Өнгөт зүүд

 

Хэзээ ч юм бэ, нэгэн өдөр

Хаана ч юм бэ, нэгэн газар

Алтан мөнгөн цаастай чихрийн

Агуй дундуур алхалж явах юм

Атга атгаар өвөртөө чихээд

Амсая гэтэл үүр цайчих юм

            Ай даа, ай даа юутай хайран бэ?

            Амтат зүүд минь юутай сайхан бэ?

            Яльгүй хожуу үүр цайсан бол

            Ядаж ганцыг ч хүлхэх байсан даа

Хэзээ ч юм бэ, нэгэн өдөр

Хаана ч юм бэ, нэгэн газар

Үлгэр туульсын нисдэг морьтой

Үүлэн дээгүүр довтолж явах юм

Буман туяат солонгон өргөөнд

Бууя гэтэл өглөө болчих юм

            Үнэхээр үнэхээр юутай хайран бэ?

            Өнгөт зүүд минь юутай сайхан бэ?

            Тэр л өг...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:57 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2011-02-25
Бороо

Зураас

Зураас

Зуун зураас

Ташуу

Ташуу

Цөм ташуу

Хүмүүс

Хүмүүс

Энэ хүмүүс

Яаруу

Яаруу

Тун яаруу

Цэцэг

Цэцэг

Хумиастай

Шүхэр

Шүхэр

Дэлгээстэй

Цув

Цув

Өмсөөстэй

Цонх

Цонх

Хөлрөөстэй

Өвс

Өвс

Дэрлээстэй

Өрх

Өрх

Дөндийлтэй

Хараа

Хараа

Тэрийг хараа!

Бороо

Бороо

Ширүүн бороо!

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 18:23 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2011-02-25
Rain

lines

lines

hundreds of lines

slanting

slanting

every one slanting

people

people

all the people

hurrying

hurrying

really hurrying

flowers

flowers

a bed of flowers

umbrellas

umbrellas

opening

raincoats

raincoats

dressing

windows

windows

streaming

grasses

grasses

all in clumps

rooves

rooves

raising the rooves

look

look

look at it!

rain

rain

heavy rain!

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 18:17 | төрөл: My works in English
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2011-02-22
Гар том

Гар

Гар

Гэрээс том

Гэр

Гэр

Гараас бага

-         Яагаад?

-         Яахав,

Гараа нүдэндээ ойртуулж

Гэрээ хараад үз л дээ!

 

Гар

Гар

Мориноос том

Морь

Морь

Гарнаас бага

-         Яагаад?

-         Яахав,

Гараа нүдэндээ ойртуулж

Морио хараад  үз л дээ!

 

Гар

Гар

Нарнаас том

Нар

Нар

Гарнаас бага

-         Яагаад?

-         Яахав,

Гараа нүдэндээ ойртуулж

Нараа хараад үз л дээ!

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:42 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2011-02-22
Big hands

A hand,

a hand,

bigger than a house.

A house,

a house,

smaller than a hand.

How is that?

Well,

put your hand up to your eyes,

and look at the house!

 

A hand,

a hand,

bigger than a horse.

A horse,

a horse,

smaller than a hand.

How is that?

Well,

put your hand up to your eyes,

and look at the horse!

 

A hand,

a hand,

bigger than the sun.

The sun,

the sun,

smaller than a hand.

How is that?

Well,

put your hand up to your eyes,

and look at the sun!

english translation by Simon Wickham-Smith

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:31 | төрөл: My works in English
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2011-02-19
Гадаадад хэвлэгдсэн хүүхдийн зохиолын ном

 

1.     Папа, мама, и я, “Детская литература”, Москва 1974, 24 хуудас, Э.Мошковскаягийн орчуулга, орос хэл дээр

2.     Серый волк и маленький сурок, “Детская литература”, Москва 1977, 16 хуудас, Э.Мошковскаягийн орчуулга, орос хэл дээр

3.     Тато мама и я, “Веселка”, Киев 1976, 20 хуудас, Т.Коломиецийн орчуулга, украин хэл дээр

4.     Юные Сухэ-Баторцы, “Молодая гвардия”, Москва 1978, 176 хуудас, Л.Скородумовагийн орчуулга, орос хэл дээр

5.     Цецег и Камилата, “Народна Младеж”, Софи 1981, 144 хуудас, Е.Матевагийн орчуулга, болгар хэл дээр

6.     Какам, Эжем хем – де мен, “Магарыф”, Ашхабад 198...

2011-02-12
Дотоодод хэвлэгдсэн хүүхдийн зохиолын ном

 

1.     Аргатай хүү, Улсын хэвлэлийн газар, УБ 1958, 20 хуудас

2.     Жолооч, Гэгээрлийн яамны хэвлэл, УБ 1960, 16 хуудас

3.     Наалдан пад, ГЯ хэвлэл, УБ 1961, 32 хуудас

4.     Саальчин, ГЯ хэвлэл, УБ 1962, 8 хуудас

5.     Хоёр гарын гурван бээлий, ГЯ хэвлэл, УБ 1964, 12 хуудас

6.     Наргиантай шүлгүүд, ГЯ хэвлэл, УБ 1965, 64 хуудас

7.     Солонго, ГЯ хэвлэл, УБ 1966, 16 хуудас

8.     Аав, ээж, би, Ардын боловсролын яамны хэвлэл, УБ 1971, 78 хуудас

9.     Анхны бороо, Монголын зохиолчдын эвлэл, УБ 1971, 72 хуудас

10.                        Ар тайгын хүү, АБЯ-ны хэвлэл, УБ 1972, 48 хуудас

11.       ...

2011-02-12
Андерсен монгол хүн юм уу?

 

Тайзан дээр Андерсен гарч ирлээ. Бортгон малгай, эрвээхэй зангиа, яльгүй бөхөс бөхөсхийсэн алхаа нь хүртэл үнэхээр тийм хүн байсан болов уу гэмээр. Хүүхдүүд алга нижигнүүлээд л. Хайртай зохиолчоо ирлээ гээд бүр итгэчихэж. Яг л өвлийн өвгөнд ханддаг шигээ. Итгэхээ л больчихвол хүүхэд нас нь дуусч, томчуудын эгнээ рүү хөл тавих юм чинь. Тэгээд Өө, энэ чинь дуурийн дуучин, ардын жүжигчин Жамъянжав шив дээ гэх биз. Гэсэн ч би тэр дүрийг олох гэж үйлээ үзсэн. Андерсений зургийг барьчихаад л төстэй хүн хайгаад байлаа. Олддоггүй шүү. Аргаа бараад урам муутайхан харьж явтал өмнөөс нэг өндөр хүн айс...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 14:55 | төрөл: Нийтлэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих