2011-03-06
Анд нөхдийн сүлд дуу

 

(Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн захиалгаар)

Хөвч хангайн урилгаар

Хөөр болон золгосон

Хөх тэнгэрийн зарлигаар

Нүүр тулан учирсан

Өвөг дээдсийн ухааныг

Өв болгон дээдэлсэн

Сүүн цагаан сэтгэлийг

Сүлд болгон өргөсөн

          Бид – Хөгжөөн баяслын тэнгэртэй

                   Хүүхдийн гүрэн улс билээ

          Бид – Дээрээ ганцхан нартай

                   Дэлхий эхийн үрс билээ

Алтан нарны хуулиар

Андын ёсоо дархалсан

Цэцэг цэцгийн хэлээр

Цээжний үгээ нээлцсэн

Өөдлөн дээшлэн ургахын

Өлзий учрал бүрдсэн

Эвсэн найрсан жаргахын

Эрхэм ерөөл түшсэн

          Түрлэг

          We – are the children living in the

                   country side under a brilliant blue sky

          We – are the children of mother earth

                   we feel the warmth of our golden sun

аяыг Г.Пүрэвдорж

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:28 | Миний дуунууд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


English ug zasvarlakh, ug ni buruu bichigjee , zov ugin oruulj ogno uu
          We – are sky of joy and fun
In our state of boys and girls
In the sky there is just one sun
We are children of this little world
Бичсэн: Sarantuya (зочин) цаг: 17:53, 2023-07-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax