Саяхан Германы “Trifilm” хэмээх нэртэй кино компани Монголд ирж хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн уран бүтээлээр баримтат кино хийхээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд зураг авч дуусгаад буцсан байна. Олон улсын хэмжээнд нэртэй тус кино компани АНУ-д хэвлэгдсэн “My library is a camel” (Тэмээ-миний номын сан) номноос Ж.Дашдондогийн тухай мэдээлэл авч кино хийхээр шийдвэрлэжээ. Киноны найруулагч, хатагтай Беатрикс Швем “Уул нь бид нүүдлийн номын сангийн тухай кино хийхээр ирсэн. Гэтэл түүнийг ажиллуулж буй зохиолчийн уран бүтээл сэтгэлд ихэд нийцсэн тул сэдвээсээ хальж “Аав Ээж Би”, “Морьтой үлгэр” зэрэг номонд тулгуурлан хүүхдийн дунд ихэд түгсэн бүтээл туурвилыг нь уул кинонд тусгахыг зорьлоо” хэмээн ярьжээ.
Монголын хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн тухай кино ирэх онд бэлэн болж, Германд төдийгүй гадаадын олон улс орны хүртээл болгохоор зорьж байгаа юм байна.
P.S: “Толь” сонины 2010.07 сар, № 24-т нийтлэгдсэн мэдээ
Германы “Trifilm” кино компаны уран бүтээлийн групп зураг авалтын завсарлагаар