2011-03-30
Цүлтэм дарга ба түүний үе залгамжилсан авьяастнууд

 

Урчуудын хорооны зуслан гэж гурван эгнээгээр шил даран жагссан цэргүүд шиг энгийн хэдэн байшин байдагсан. Жагсаалын дарга нь гэмээр хүрэн дүнзэн байшин дээхэн талд нь байх. Тэнд Урчуудын Эвлэлийн Хорооны дарга Н.Цүлтэм гуайнх суудаг байв. Тэднийхээр хүн хар орж гараад байдаггүй. Цүлтэм дарга өглөө машиндаа суух нь нэг үзэгддэг, орой машинаас буух нь нэг харагддаг. Хэн нэгэнтэй нийлж наргиж даргиад байдаггүй. Жаахан зожигдуу талдаа хүн үү гэмээр. Хааяа тааралдахад том алаг нүдээ эргэлдүүлэн харах нь сүрдмээр. Балчир хүүхэд тэднийх рүү мөлхөж үзэгдвэл эцэг эх нь “Ий, цаана чинь дарга!” гээд т...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:02 | төрөл: Нийтлэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2011-02-12
Андерсен монгол хүн юм уу?

 

Тайзан дээр Андерсен гарч ирлээ. Бортгон малгай, эрвээхэй зангиа, яльгүй бөхөс бөхөсхийсэн алхаа нь хүртэл үнэхээр тийм хүн байсан болов уу гэмээр. Хүүхдүүд алга нижигнүүлээд л. Хайртай зохиолчоо ирлээ гээд бүр итгэчихэж. Яг л өвлийн өвгөнд ханддаг шигээ. Итгэхээ л больчихвол хүүхэд нас нь дуусч, томчуудын эгнээ рүү хөл тавих юм чинь. Тэгээд Өө, энэ чинь дуурийн дуучин, ардын жүжигчин Жамъянжав шив дээ гэх биз. Гэсэн ч би тэр дүрийг олох гэж үйлээ үзсэн. Андерсений зургийг барьчихаад л төстэй хүн хайгаад байлаа. Олддоггүй шүү. Аргаа бараад урам муутайхан харьж явтал өмнөөс нэг өндөр хүн айс...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 14:55 | төрөл: Нийтлэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2010-12-04
Төмөр хашаа унасан жаал буюу хүүхдийн зохиолын орчуулгын тухай

 

Хүүхдийн зохиол орчуулах амаргүй гэлцдэг. Тийм ч байх. Бага хүнд хаягласан зохиол том хүнд хандсан бүтээлээс илүү нарийн чимхлүүр байдгаас тэр биз. Үгийн уран дархчуудын давтагдашгүй өвөрмөц хийцтэй гойд чамин содон бүтээл л хүүхдийн сониуч сэтгэлийг татах нь лав. Уншиж дуустал анхаарлыг нь татах хүчтэй ном бүтээнэ гэдэг зохиолчийн ур чадвар, авьяас билэгтэй холбоотой. Тийм шилдэг зохиол сайн орчуулгын хүчинд л тухайн орны хөрсөн дээр бууна. Тэр тохиолдолд зохиолч, орчуулагчийн аль аль нь зоосны хоёр тал мэт адил түвшинд очдог ч байж мэднэ. Гадаадын шилдэг номыг Монголынхоо хүүхдүүдэд уншуу...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:38 | төрөл: Нийтлэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
2010-11-27
Нэгэн хүрээний шавь-Насан туршийн найзууд

 

Би эцгийн амьд сэрүүнд Бүрэгхангай сумын дээхэн буй Бүрээ толгойн өвөрт хамт очиж, Шадубдаржайлин хийдэд шавилан сууж байсан үеийнх нь дурсамжаас сонсож билээ. Хамгийн том буурь нь Цогчин дуганых байв. Түүнээс баруун урьд буй нэгэн буурийг заагаад “Миний сууж байсан дугана тэр дээ!” гэлээ. Дэжээлингийн аймаг гэсэн нэртэй байж. Тэр дуганад тахилч хийж байсан гэнэ. Энэ бол 1920-оод оны үеийн үйл явдал билээ. Түүнээс зуугаад жилийн өмнө тэрхүү Дэжээлингийн дуганад Монголын их яруу найрагч, Эрдэнэ бандид хувилгаан Агваан Ишсамбуу шавилан сууж байсан гэлцдэг.

          Банди нараас хамгийн ойр до...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 13:08 | төрөл: Нийтлэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-10-21
Би хүүхэд гэдэг бурхан шүтдэг

 

Өнгөрсөн нийгэмд хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйлс гэсэн уриан дор төрөл бүрийн ажил зохиогддог байлаа. Үр дүнг нь юугаар хэмждэг байв? Төрөн гарсан алдар гавъяатнаар нь хэмждэг байлаа. Гэтэл дийлэнхи хүүхдүүд нь яаж хүмүүжсэнийг юугаар хэмжих вэ? Харин нэг намын тогтолцооны үед үйл хэрэгийнх нь төлөө хэзээд бэлхэн гэсэн тангарагтай хүүхдүүд үзэл санаанд нь үнэнчээр хүмүүжиж байсан нь нийтлэг үзэгдэл байв. Одоо бол хүүхдийг хөгжүүлнэ гэж дээр дооргүй ярилцах болж. Уул асуудлыг хариуцсан газар нь бодлого боловсруулаад завгүй. Том бодлого нь бага хүмүүст хэрхэн хүрч нөлөөлж, хөгжүүлж бусдыг ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 20:07 | төрөл: Нийтлэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
2010-05-29
Номондоо ч мэргэн, нумандаа ч мэргэн яваарай хүүхдүүд минь!

Номондоо ч мэргэн, нумандаа ч мэргэн яваарай хүүхдүүд минь

Монгол улсын хүндэт мэргэн Даржаагийн Жамба

Миний аав

Айлын жаалын

Ааваас өндөр

Миний аав

Хүний хүүхдийн

Ааваас өндөр гэж миний нэг шүлэг эхэлдэг.

Үнэхээр ч миний аав өндөр хүн байсан.

Аав намайг

Мөрөн дээрээ

Өргөн гаргав

Аав намайг

Өөрөөсөө

Өндөр болгов.

Энэ шүлэг бол миний л амьдралаас төрж гарсан. Би нялх балчраасаа аавынхаа мөрөн дээр өссөн хүн. Шүлгийн эцэст яагаад өндөр болсныг нь асуухад,

Алсын

Алсын барааг

Аав нь хүүдээ харуулах гэж

Өндөр болсон юмдаа гэж хариулдаг.

          Миний аав үр хүүхэд биднийгээ өөрөөсөө илүү өндөрлөгт хүргэхийг хү...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 14:05 | төрөл: Нийтлэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2010-04-06
Эмээгийн үлгэр

 

Би гэдэг хүн чухам хэдийд мэдээ орсон юм бол? Нэг л мэдэхэд утаа тортог болсон эсгий гэрийн задгай галд дулаацаж суусан. Хамгийн түрүүнд эмээгийн царайг олж харсан шиг санагддаг юм. Эгнэн зурайсан морин зам шиг үрчлээт магнай нь одоо ч нүдэнд харагдсаар байна. Дэлхийн бүх л эмээ ач зээ нараа хайр, ухаан хоёроор угжиж өсгөдөг байх. Миний эмээ ч тэдний л нэг. Тэгэхдээ шууд ингэ, тэг! гэж алхам бүрийг минь заагаагүй. Эрт урьд цагт гээд л үлгэрийн гайхамшигт ертөнцөөр аялуулж эхлэдэгсэн.

Үлгэрээс надад ер бусын хүчтэй сэтгэгдэл төрсөн. Жигшин зэвүүцэх буюу бахархан баярлах, хошигнон  инээх буюу ө...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 16:38 | төрөл: Нийтлэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-04-05
Яагаад хүүхэд ном унших ёстой вэ?

 

Өнгөрсөн нийгэмд хүүхдийн хүмүүжилд бүх нийтийн үйлс гэсэн уриан дор төрөл бүрийн ажил зохиогддог байлаа. Үр дүнг нь юугаар хэмждэг байв? Төрөн гарсан алдар гавъяатнаар нь хэмждэг байлаа. Гэтэл дийлэнхи хүүхдүүд нь яаж хүмүүжсэнийг юугаар хэмжих вэ? Харин нэг намын тогтолцооны үед үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн гэсэн тангарагтай хүүхдүүд үзэл санаанд нь үнэнчээр хүмүүжиж байсан нь нийтлэг үзэгдэл байв. Одоо бол хүүхдийг хөгжүүлнэ гэж дээр дооргүй ярилцах болж. Уул асуудлыг хариуцсан газар нь бодлого боловсруулаад завгүй. Том бодлого нь бага хүмүүст хэрхэн хүрч нөлөөлж, хөгжүүлж бусдыг юуга...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 10:45 | төрөл: Нийтлэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2010-04-03
Four seasons within half month

          It is boiling hot! It is unbelievable that today is September. It is simply like a summer day. On this day, the Mobile Library embarked on a new trip. I can’t remember how many trips I have completed. I lost count. In Mongolia, which has an area of 1 million 500 thousand square kilometers, there may have left only few places I haven’t visited so far. We started taking off our clothes. When we were driving fast on earth road, we noticed two white gers (round felt tents used as dwelling by the Mongols) among green hillocks. We left our road and approached the gers through yellow flow...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 19:32 | төрөл: Нийтлэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих