2013-01-24
Мама

Мама надела

Цветную косынку,

Мама в косынке

Как на картинке!

И вот я рисую

Такую картинку:

Маму

И эту цветную косынку.

Зелёная дээли-

Её одежда,

И дээли

Я нарисую, конечно.

Полные вёдра

Несёт она в дом,

Вот я рисую

Маму с вёдром.

У мамы-косы

Глаза раскосы,

И я рисую

Глаза и косы.

Я нарисую

Её красоту...

Но как рисовать

Её доброту?

 

Перевел Эмма Мошковская

 

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:31 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2013-01-24
Папа

Мой папа

Выше

Папы

Соседского мальчишки,

И все другие папы

Ниже

Его.

На папином плече

Сижу я, как на вышке,

Меня он сделал выше

Себя

Самого!

И все как на ладони-

Верблюды, юрты, кони,

Отары и стада...

И я спросил тогда

У папы моего:

-Зачем и для чего

Ты стал таким большим,

Ты стал таким высоким?

-А чтобы ты, мой сын,

Увидел мир широкий,

Глядел бы вон туда,

Где юрты и стада,

И даже ещё дальше

Глядел бы ты, мой мальчик!

 

Перевел Эмма Мошковская

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:23 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2012-02-07
Өвөө
 Өвөө түлээнд яваад

Өдөр иргэж ирэхдээ

Хусны ур авчирч өглөө

Хулгана байна, харав уу? гэлээ.

Юу гэнэ ээ?

Юун хулгана?

Хаана байна?

Харахгүй байна гэтэл

Өвөө

Өврөөсөө

Эвхмэл хутгаа гаргаад

Эхлэж үйсийг нь

Хуулаад

          Өөлөөд

                   Сийлээд

Хулгана болгож орхив

 

Хус модны бондгор урнаас

Хулгана олоод харчихыг нь бодоход

Өвөөгийн нүд муудсан гэдэгт

Үнэмших арга даан ч алга даа!

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 17:42 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
2011-11-29
Алх

 

      АЛХ ХАДААС БАРЬЖ СУР

  ААВ НАДАД ИНГЭЖ ХЭЛЭВ

  ГАРТАА БИ ХАДААС БАРИВ

ГАН АЛХААР ХАДАЖ СУРАВ

АНХНЫ ТЭР Л ТОГШИЛТООС

АЙЗАМ ДУУ АЯНДАА ҮҮСЭВ

ЭНЭ  АЛХ

ГАН  АЛХ

ЭРЭЛХЭГ

БААТРЫН

ЭРДЭНЭТ

СЭЛМИЙГ

ДАН ДАН

ДАВТСАН

ТОГ    ТОГ

ТОГШСОН

ЭГНЭСЭН

ХАРШИЙГ

УРЛАСАН

НИЙВИЙГ

ДАН ДАН

ДАВТСАН

ТОГ    ТОГ

ТОГШСОН

ИРЭЭДҮЙ

ХОЙЧИЙН

ЖИГҮҮРТ

ХҮЛГИЙГ

ДАН ДАН

ДАВТАНА

ТОГ    ТОГ

ТОГШИНО

 

 ...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 17:31 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2011-10-18
Дайн

 

Дайн эхэллээ

Давшаад!

Дайчин цэргүүд

Дайраад!

Тачиг

Тачиг!

Тантар

Тантар!

Хангир

Чингэр!

Харжиг

Хүржиг!

Пян-н-н!

Пан-н-н!

Шип

Шуп

Пью

Пью!

Кхх

Кхх!

Тар-р-р!

Тар-р-р!

Пин-нн!

Пүн-нн!

Пирх-хх!

Пүрх-хх!

Манай цэргүүд

Урагшаа!

Дайсны цэргүүд

Ухраад!

 

-         Манайх биш танайх дайсан!

-         Маргаад яахав танайх дайсан!

-         Яамай яамай танайх дайсан!

-         Яршиг яршиг тэгвэл больё!

 

Дайтсан хоёрын аль нь ч

Дайсан болохыг хүссэнгүй

Хоёул хоёул нэг тал байж

Хоорондоо байлдалтай биш

 

Цаасан дээрх дайн

Тэгсгээд дууслаа

Цаашаа хальж гараагүй нь

Яамай даа, яамай!

 

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 20:37 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2011-09-20
Биелгээ

Би

Биелнэ

Бид

Биелнэ

 

Үүр цайхаас эхлээд

Үдэш болтол биелнэ

Үнээ саахаас эхлээд

Одод түгтэл биелнэ.

 

Урсгал мөнгөн горхины

Уянга эгшгээр биелнэ

Аясын цагаан салхины

Айзам эгшгээр биелнэ

 

Азай буурал биелнэ

Арьс элдэн биелнэ

Дэжээ эмээ биелнэ

Дээс томон биелнэ

 

Ард талд нь биелнэ

Айраг бүлэн биелнэ

Урд талд нь биелнэ

Утас ээрэн биелнэ

 

Суугаа хүн биелнэ

Сур нухан биелнэ

Босоо хүн биелнэ

Богц тохон биелнэ

 

Удамт малчин биелнэ

Уурга сунган биелнэ

Уран бүсгүй биелнэ

Угалз шаглан биелнэ

 

Айлын үүдэнд биелнэ

Аарц шүүж л биелнэ

Аараг толгойд биелнэ

Аргал түүж л биелнэ

 

Хамт олноор биелнэ

Хашаа барьж биелнэ

Өнөр олноор биелнэ

Өвсөө х...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 20:11 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2011-04-02
Үхэр тэрэг

Үхэр тэрэг

Үг хэлнэ үү?

Дугуйт тэрэг

Дуу аялна уу?

Өгсүүр хэжлүүр

Өөдөөс тослоо

Өндөр даваа

Эгцэрч бослоо

Монгол шар

Хүчлэн зүтгэнэ

Модон тэрэг

Гаслан чихарна

-         Тослоод өгөөч

Туслаад өгөөч

Тослоод өгөөч

Туслаад өгөөч!

Овооны доод руу

Өнгийн буулаа

Давааны цаад руу

Тонгойн орлоо

Амбан шар

Бөн бөн шогшино

Аралт тэрэг

Дэн дэн дэгдэнэ

Тостой ч яахав

Тосгүй ч яахав

Тустай ч яахав

Тусгүй ч яахав

Үхэр тэрэг

Үг хэлнэ ээ!

Дугуйт тэрэг

Дуу аялна аа!

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 13:08 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2011-02-25
Бороо

Зураас

Зураас

Зуун зураас

Ташуу

Ташуу

Цөм ташуу

Хүмүүс

Хүмүүс

Энэ хүмүүс

Яаруу

Яаруу

Тун яаруу

Цэцэг

Цэцэг

Хумиастай

Шүхэр

Шүхэр

Дэлгээстэй

Цув

Цув

Өмсөөстэй

Цонх

Цонх

Хөлрөөстэй

Өвс

Өвс

Дэрлээстэй

Өрх

Өрх

Дөндийлтэй

Хараа

Хараа

Тэрийг хараа!

Бороо

Бороо

Ширүүн бороо!

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 18:23 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2011-02-22
Гар том

Гар

Гар

Гэрээс том

Гэр

Гэр

Гараас бага

-         Яагаад?

-         Яахав,

Гараа нүдэндээ ойртуулж

Гэрээ хараад үз л дээ!

 

Гар

Гар

Мориноос том

Морь

Морь

Гарнаас бага

-         Яагаад?

-         Яахав,

Гараа нүдэндээ ойртуулж

Морио хараад  үз л дээ!

 

Гар

Гар

Нарнаас том

Нар

Нар

Гарнаас бага

-         Яагаад?

-         Яахав,

Гараа нүдэндээ ойртуулж

Нараа хараад үз л дээ!

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:42 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих