2011-10-18
Дайн

 

Дайн эхэллээ

Давшаад!

Дайчин цэргүүд

Дайраад!

Тачиг

Тачиг!

Тантар

Тантар!

Хангир

Чингэр!

Харжиг

Хүржиг!

Пян-н-н!

Пан-н-н!

Шип

Шуп

Пью

Пью!

Кхх

Кхх!

Тар-р-р!

Тар-р-р!

Пин-нн!

Пүн-нн!

Пирх-хх!

Пүрх-хх!

Манай цэргүүд

Урагшаа!

Дайсны цэргүүд

Ухраад!

 

-         Манайх биш танайх дайсан!

-         Маргаад яахав танайх дайсан!

-         Яамай яамай танайх дайсан!

-         Яршиг яршиг тэгвэл больё!

 

Дайтсан хоёрын аль нь ч

Дайсан болохыг хүссэнгүй

Хоёул хоёул нэг тал байж

Хоорондоо байлдалтай биш

 

Цаасан дээрх дайн

Тэгсгээд дууслаа

Цаашаа хальж гараагүй нь

Яамай даа, яамай!

 

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 08:37 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant