Анхаар! Тус сайт хакерын халдлагад өртөн, вирус, өөр хуудас руу дамжуулах зэрэг үйлдэл хийж байгаа тул та бүхэн аль болох мэдээлэл оруулахгүй, өөр нээгдсэн хуудсыг нэн даруй хаах зэргээр маш болгоомжтой хэрэглэх буюу, эсвэл хэсэг хугацаанд огт хэрэглэхгүй байхыг зөвлөж байна!!!
2011-04-02
Үхэр тэрэг

Үхэр тэрэг

Үг хэлнэ үү?

Дугуйт тэрэг

Дуу аялна уу?

Өгсүүр хэжлүүр

Өөдөөс тослоо

Өндөр даваа

Эгцэрч бослоо

Монгол шар

Хүчлэн зүтгэнэ

Модон тэрэг

Гаслан чихарна

-         Тослоод өгөөч

Туслаад өгөөч

Тослоод өгөөч

Туслаад өгөөч!

Овооны доод руу

Өнгийн буулаа

Давааны цаад руу

Тонгойн орлоо

Амбан шар

Бөн бөн шогшино

Аралт тэрэг

Дэн дэн дэгдэнэ

Тостой ч яахав

Тосгүй ч яахав

Тустай ч яахав

Тусгүй ч яахав

Үхэр тэрэг

Үг хэлнэ ээ!

Дугуйт тэрэг

Дуу аялна аа!

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 13:08 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax