2011-03-26
Арав гэж юу вэ?

 

Нэг гэж юу вэ?

Алтан дэлхий нэг нартай

Алаггүй тэгш ивээх ачтай

          Хоёр гэж юу вэ?

Морин хуур хоёр чавхдастай

Монгол газар яруу эгшигтэй

          Гурав гэж юу вэ?

Аяны тулга гурван тулгууртай

Ассан дөл нь өөдөө бадраастай

          Дөрөв гэж юу вэ?

Ажнай хүлэг дөрвөн туурайтай

Алсыг туулах хурд шандастай

          Тав гэж юу вэ?

Таван хошуу сүрэг бэлчээстэй

Тараг айраг сөнгөөр бялхаастай

          Зургаа гэж юу вэ?

Ачааны тэрэг зургаан дугуйтай

Амуу будаа талаас зөөгөөстэй

          Долоо гэж юу вэ?

Сар болгон долоон гаригтай

Сайн үйлсийн өлзий буянтай

          Найм гэж юу вэ?

Эргэн тойрон найман зовхис...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 14:41 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
2011-03-06
Анд нөхдийн сүлд дуу

 

(Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн захиалгаар)

Хөвч хангайн урилгаар

Хөөр болон золгосон

Хөх тэнгэрийн зарлигаар

Нүүр тулан учирсан

Өвөг дээдсийн ухааныг

Өв болгон дээдэлсэн

Сүүн цагаан сэтгэлийг

Сүлд болгон өргөсөн

          Бид – Хөгжөөн баяслын тэнгэртэй

                   Хүүхдийн гүрэн улс билээ

          Бид – Дээрээ ганцхан нартай

                   Дэлхий эхийн үрс билээ

Алтан нарны хуулиар

Андын ёсоо дархалсан

Цэцэг цэцгийн хэлээр

Цээжний үгээ нээлцсэн

Өөдлөн дээшлэн ургахын

Өлзий учрал бүрдсэн

Эвсэн найрсан жаргахын

Эрхэм ерөөл түшсэн

          Түрлэг

          We – are the children living in the...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:28 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2011-03-02
Өнгөт зүүд

 

Хэзээ ч юм бэ, нэгэн өдөр

Хаана ч юм бэ, нэгэн газар

Алтан мөнгөн цаастай чихрийн

Агуй дундуур алхалж явах юм

Атга атгаар өвөртөө чихээд

Амсая гэтэл үүр цайчих юм

            Ай даа, ай даа юутай хайран бэ?

            Амтат зүүд минь юутай сайхан бэ?

            Яльгүй хожуу үүр цайсан бол

            Ядаж ганцыг ч хүлхэх байсан даа

Хэзээ ч юм бэ, нэгэн өдөр

Хаана ч юм бэ, нэгэн газар

Үлгэр туульсын нисдэг морьтой

Үүлэн дээгүүр довтолж явах юм

Буман туяат солонгон өргөөнд

Бууя гэтэл өглөө болчих юм

            Үнэхээр үнэхээр юутай хайран бэ?

            Өнгөт зүүд минь юутай сайхан бэ?

            Тэр л өг...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:57 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2011-01-15
Байгаль эхийн хүүхдүүд

Хээрийн амьтадтай нөхөрлөе гэвч

Хэлийг нь даан ч ойлгохгүй юм

Хэцүүхэн цагт нь туслая гэвч

Хэрхэх л учраа олохгүй юм

          Ай бид чинь, байгаль гэдэг нэг эхтэй байж

          Ам хэлээ юунд эс олно вэ?

          Ай бид чин, дэлхий гэдэг нэг гэртэй байж

          Аль алинаа юунд эс ойлгоно вэ?

Ойн шувуудтай ярилцъя гэвч

Орчуулах хүн олдохгүй юм

Ойртож дотносож явъя гэвч

Ойлгуулах аргаа мэдэхгүй юм

          Дахилт

Усны амьтадтай уулзъя гэвч

Ухаанд нэг л багтахгүй юм

Уйтгар зовлонг нь хуваалцъя гэвч

Учрыг нь сайн олохгүй юм

          Дахилт

аяыг С.Ганчимэг

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:23 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2010-11-09
Баяртай

 

Дуу дуугаараа эхлэн танилцсан

Дурсгалт өдрөө битгий мартаарай!

Дусал нулимсаа унаган догдолсон

Энэхэн мөчөө санаж яваарай!

          Баяртай,

          баяртай!

Ижилдэн дассан найзууд уяраад

Инээлдэн баяссан цагаа санаад

Итгэлцэн барьсан гараа даллаад

Ирээдүй зорьсон аяндаа гарлаа

Баяртай,

          баяртай!

Алс холын нутаг нутагт суувч

Анд найзын хаяг дэвтэрт минь бий

Салан одохын нэгэн зам байвч

Сайхан учралын түмэн зам бий

Баяртай,

          баяртай!

Улаан талбайд ч учирч мэднэ шүү!

Умард туйлд ч золгож мэднэ шүү!

Сансрын хотод ч мэндэлж мэднэ шүү!

Сайн нөхөд хаа ч уулзана шүү!

Баяртай,

          баяртай!

аяыг ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 14:28 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-11-09
Шинэ зуун айсуй

 

Хорвоо цэлмээх зуун айсуй

Ховор тохиох зуун айсуй

Хотлоор хүлээсэн зуун айсуй

Хойчийн биднээ дуудан айсуй

          Хурай! Хурай!

Шинэ зуун! Хурай!

Ургаж яваа насны

Угтан тосох ирээдүй

Аа аа аа! Аа аа аа!

Бариагүй шинэ хот!

Гараагүй шинэ нээлт!

Зориогүй шинэ зам!

Золгоогүй шинэ нөхөд!

хурай!

Одонд зорчих зуун айсуй

Оюунд шүтэх зуун айсуй

Олноор хүлээсэн зуун айсуй

Оргилд биднээ даллан айсуй

          Хурай! Хурай!

Шинэ Зуун! Хурай!

Есөн хүсэл биелэхийн

Ерөөл билгийн тавилантай

Аа аа аа! Аа аа аа!

Хөөрөөгүй шинэ хөлөг!

Хүрээгүй шинэ гариг!

Эгшиглээгүй шинэ аялгуу!

Эхлээгүй шинэ туульс!

Хурай!

аяыг Б.Шарав

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 14:18 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-10-21
Хүүхэд бол цэцэг шүү дээ

Дэлхийн хөрсөнд хичнээн ч цэцэг

Дэлбээлж амжилгүй гандана вэ

Хаа сайгүй хичнээн ч хүүхэд

Хайр амсалгүй гундана вэ

          Хүмүүс минь ээ, хүмүүс минь ээ

          Хүүхэд бол хүүхэд шүү дээ

          Томоогүй жаахан тэдний маань

          Тоглон шуугих нас нь шүү дээ

Манай гаригт хичнээн ч өдөр

Манан будантай өнгөрнө вэ

Энд тэндгүй хичнээн ч жаал

Инээд баясалгүй өснө вэ

          Хүмүүс минь ээ, хүмүүс минь ээ

          Хүүхэд бол цэцэг шүү дээ

          Навчин дундаас цэцгийн дэлбээ

          Нарын гэрэлд дэлгэрнэ шүү дээ

Даян дэлхийд хичнээн ч гэр

Дайны галд эрсдэнэ вэ

Түмний гэмгүй хичнээн ч үр

Түүний хөлд...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 19:43 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-07-18
Уран жиргээ

 

Сүүдэр цармын бялзуухай

Шүлэг нойроос сэрүүтээ

Найлзуур мөчирт эгнээд

Найрал дуугаа эхлэв ээ

          Үүрийн шаргал туяа

          Уран жиргээнд уяраад

          Үүлэн хөшгөө сөхсөөр

          Яаран яаран цайв аа!

Намуун талын шувуухай

Наран сацраг сандайлаад

Уянгын сайхан шүлгээ

Урсган хайлаад гарав аа

          Ботгон цагаан үүлс

          Уран жиргээнд уяраад

          Болор мөнгөн нулимсаа

          Хаялан хаялан цацлав аа!

Төглийн алтан гургалдай

Горхийн аялгуунд хоршоод

Түмэн шувуун дундаас

Гоцлол дуугаа өргөв өө

          Уулын ганган цэцэгс

          Уран жиргээнд уяраад

          Ганган дэлбээ дэлгэсээ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 14:31 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-03-31
Алтан түрүү

Би – алтан түрүү

Бид – алтан тариа

   Нарны илчээр ургаж өслөө

   Нарийн хураар ундаалж өслөө

   Наашаа наашаа ирээрэй

   Намайг битгий орхиорой

          Ширхэг бүр минь

          Шижир юм шүү!

          Шинэхэн талхны

          Дээж нь юм шүү!

          Атга үр минь

          Алт юм шүү!

          Амтат талхны

          Дээж нь юм шүү!

Би – алтан түрүү

Бид – алтан тариа

   Намрын сардаа найган бүжлээ

   Найзлан найрсан дуулан өслөө

   Наашаа наашаа ирээрэй

   Намайг битгий орхиорой

          Дахилт

Би – алтан түрүү

Бид – алтан тариа

   Хөрсний шимээр төрөн гарлаа

   Хүний ачаар төлжин өслөө

   Наашаа наашаа ирээрэ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 20:45 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих