2011-01-15
Байгаль эхийн хүүхдүүд

Хээрийн амьтадтай нөхөрлөе гэвч

Хэлийг нь даан ч ойлгохгүй юм

Хэцүүхэн цагт нь туслая гэвч

Хэрхэх л учраа олохгүй юм

          Ай бид чинь, байгаль гэдэг нэг эхтэй байж

          Ам хэлээ юунд эс олно вэ?

          Ай бид чин, дэлхий гэдэг нэг гэртэй байж

          Аль алинаа юунд эс ойлгоно вэ?

Ойн шувуудтай ярилцъя гэвч

Орчуулах хүн олдохгүй юм

Ойртож дотносож явъя гэвч

Ойлгуулах аргаа мэдэхгүй юм

          Дахилт

Усны амьтадтай уулзъя гэвч

Ухаанд нэг л багтахгүй юм

Уйтгар зовлонг нь хуваалцъя гэвч

Учрыг нь сайн олохгүй юм

          Дахилт

аяыг С.Ганчимэг

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:23 | Миний дуунууд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Байгаль эхийн хүүхдүүд
Дууны аяыг сонсмоор байна
Бичсэн: Оюунбилэг (зочин) цаг: 22:56, 2024-03-25 | Холбоос | |


Энэ дууг яаж олж сонсох вэ?
Бичсэн: Зочин цаг: 14:08, 2019-05-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax