2010-07-08
Эгч

Эгчийн ажил

Эхлэх цаг

Эртээ эрт

Үүр цүүр!

Эгчийн ажил

Дуусах цаг

Ихээ орой

Шөнө дөл!

Өдрийн ажлаас нь

Өгүүлбэл

Өрж жагсааж

Тоочвол

Босдог

Саадаг

Түлдэг

Чанадаг

Шүүдэг

Шахдаг

Бүрдэг

Гөвдөг

Арчдаг

Оёдог

Нэхдэг

Томдог

Ээрдэг

Үүрдэг

Түүдэг

Зуурдаг

Элддэг

Хэрчдэг

Хайрдаг

Дайлдаг

Уншдаг

Бичдэг

Уядаг

Хашдаг

Унтдаг

Энэ олон

Үйл ажлын

Эзэн бие нь

Миний эгч!

Нэн олон

Үйл үгийн

Нэр үг нь

Ганцхан эгч!

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 17:20 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Миний нэр яаад гарахгүй зочин гэж гараад бна.... rolling eyes nerd
Бичсэн: luna цаг: 18:46, 2010-07-13 | Холбоос | |


яаар хөөрхөн бичсийн...
Ма дүү ингэж боддог бол уу ми тухай... хэлээ гаргах
Бичсэн: Зочин цаг: 18:36, 2010-07-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax