2011-3-2
Өнгөт зүүд

 

Хэзээ ч юм бэ, нэгэн өдөр

Хаана ч юм бэ, нэгэн газар

Алтан мөнгөн цаастай чихрийн

Агуй дундуур алхалж явах юм

Атга атгаар өвөртөө чихээд

Амсая гэтэл үүр цайчих юм

            Ай даа, ай даа юутай хайран бэ?

            Амтат зүүд минь юутай сайхан бэ?

            Яльгүй хожуу үүр цайсан бол

            Ядаж ганцыг ч хүлхэх байсан даа

Хэзээ ч юм бэ, нэгэн өдөр

Хаана ч юм бэ, нэгэн газар

Үлгэр туульсын нисдэг морьтой

Үүлэн дээгүүр довтолж явах юм

Буман туяат солонгон өргөөнд

Бууя гэтэл өглөө болчих юм

            Үнэхээр үнэхээр юутай хайран бэ?

            Өнгөт зүүд минь юутай сайхан бэ?

            Тэр л өглөө цаашаа сунасан бол

            Тэнгэрийн гүнжтэй уулзах байсан даа

үг, аяыг Ж.Дашдондог

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:57 | Миний дуунууд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant