2012-2-7
Өвөө
 Өвөө түлээнд яваад

Өдөр иргэж ирэхдээ

Хусны ур авчирч өглөө

Хулгана байна, харав уу? гэлээ.

Юу гэнэ ээ?

Юун хулгана?

Хаана байна?

Харахгүй байна гэтэл

Өвөө

Өврөөсөө

Эвхмэл хутгаа гаргаад

Эхлэж үйсийг нь

Хуулаад

          Өөлөөд

                   Сийлээд

Хулгана болгож орхив

 

Хус модны бондгор урнаас

Хулгана олоод харчихыг нь бодоход

Өвөөгийн нүд муудсан гэдэгт

Үнэмших арга даан ч алга даа!

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 05:42 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Ta sain bnu? Taniig olj uulzsan bi IH aztai bagsh. Huwsgulin Tosontsengelin bagsh Tsoomoo bn . ta nadad haygaa ugsun. Ta bol Mongolian hamgin vnetei erdene ym. Tandàa Amjilt hvsiy
Бичсэн: Зочин цаг: 09:14, 2014-9-26 | Холбоос | |


Сайн байна уу та. Хөлөндөө өндөгтэй унага ын Ганчимэг байна аа хэхэ. Таны шүлгийг уншаад эргээд л хүүхэд болчих шиг боллоо..
Бичсэн: Ганчимэг (зочин) цаг: 09:11, 2012-2-20 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 01:20, 2012-2-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant