2011-11-29
Алх

 

      АЛХ ХАДААС БАРЬЖ СУР

  ААВ НАДАД ИНГЭЖ ХЭЛЭВ

  ГАРТАА БИ ХАДААС БАРИВ

ГАН АЛХААР ХАДАЖ СУРАВ

АНХНЫ ТЭР Л ТОГШИЛТООС

АЙЗАМ ДУУ АЯНДАА ҮҮСЭВ

ЭНЭ  АЛХ

ГАН  АЛХ

ЭРЭЛХЭГ

БААТРЫН

ЭРДЭНЭТ

СЭЛМИЙГ

ДАН ДАН

ДАВТСАН

ТОГ    ТОГ

ТОГШСОН

ЭГНЭСЭН

ХАРШИЙГ

УРЛАСАН

НИЙВИЙГ

ДАН ДАН

ДАВТСАН

ТОГ    ТОГ

ТОГШСОН

ИРЭЭДҮЙ

ХОЙЧИЙН

ЖИГҮҮРТ

ХҮЛГИЙГ

ДАН ДАН

ДАВТАНА

ТОГ    ТОГ

ТОГШИНО

 

 
Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 05:31 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant