2011-11-8
Хөгжөөнт тоолол

Морис Сендак (Америк)

 

Нэг.

Өрөөндөө Жон ганцаар!

Өөрөө өөртөө хаан!

 

Хоёр.

Цонхоор хулгана шагайснаа

Цоройж ваар луу авирав.

 

Гурав.

Хулганы араас хөөсөөр

Хумст муужгай орж ирэв.

 

Дөрөв.

Хойноос нь гөлөг ирж

Хондлой дээрээ оцойв.

 

Тав.

Мөлхөө яст мэлхий

Мөрөөр нь орж ирлээ.

 

Зургаа.

Шуудан зөөгч бич

Шуудхан ороод ирлээ.

 

Долоо.

Хар хэрээ дэвэн дэвэн

Хамрыг нь шүргэн алдав.

 

Найм.

Хүчит бар хаалгаар

Хүржигнэн орж ирлээ.

 

Ес.

Хар арьстан араас нь

Хаалга сэмхэн нээлээ.

Оньсого шиг л юм боллоо

Одоо чухам яадаг билээ?

Алмайрч суулгүй Жон

Арга сүйхээлж бодлоо.

Эхнээс нь биш сүүлээс нь

Эргүүлж тоолохоор шийдлээ.

 

Ес!

Хашхирч тэр хэллээ

Хар арьстан гарлаа.

 

Найм!

Ингэж чангаар хэлтэл

Эрээн бар зугатлаа.

 

Долоо!

Хэлж дуусаагүй байтал

Хэрээ нисэн одлоо.

 

Зургаа!

Амтат гадилаа хаян

Алиа бичин дүүллээ.

 

Тав!

Удаан яст мэлхий

Ухасхийн мөлхлөө.

 

Дөрөв!

Тийнхүү хэлтэл гөлөг

Тэнтэр тунтар гүйлээ.

 

Гурав!

Хурдан үсрээд муур

Хулганыг барьж авлаа.

 

Хоёр!

Муурны амнаас хулгана

Мулт үсрэн гүйлээ.

 

Нэг!

Өрөөндөө Жон ганцаар!

Өөрөө өөртөө хаан!

 

 
Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 06:37 | Орчуулга
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant