2011-01-15
Байгаль эхийн хүүхдүүд

Хээрийн амьтадтай нөхөрлөе гэвч

Хэлийг нь даан ч ойлгохгүй юм

Хэцүүхэн цагт нь туслая гэвч

Хэрхэх л учраа олохгүй юм

          Ай бид чинь, байгаль гэдэг нэг эхтэй байж

          Ам хэлээ юунд эс олно вэ?

          Ай бид чин, дэлхий гэдэг нэг гэртэй байж

          Аль алинаа юунд эс ойлгоно вэ?

Ойн шувуудтай ярилцъя гэвч

Орчуулах хүн олдохгүй юм

Ойртож дотносож явъя гэвч

Ойлгуулах аргаа мэдэхгүй юм

          Дахилт

Усны амьтадтай уулзъя гэвч

Ухаанд нэг л багтахгүй юм

Уйтгар зовлонг нь хуваалцъя гэвч

Учрыг нь сайн олохгүй юм

          Дахилт

аяыг С.Ганчимэг

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:23 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2010-12-28
Карлсоны зохиогчоос

Хайрт Жамбын Дашдондог оо!

Монголд хэвлэгдсэн миний номуудыг илгээсэнд их баярлалаа. Монгол хүүхдүүд намайг уншиж байгаа нь баяртай сайхан мэдээ байна. Энэ удаа таны багадаа сонирхон уншдаг байсан “Дээвэр дээр суудаг Карлсон жаал хүү хоёр” номон дээрээ гарын үсгээ зурж илгээлээ.

Астрид Линдгрен (Олон улсын Андерсений нэрэмжит шагналт, Шведийн алдарт хүүхдийн зохиолч)


...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 13:07 | төрөл: Захианууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2010-12-04
Төмөр хашаа унасан жаал буюу хүүхдийн зохиолын орчуулгын тухай

 

Хүүхдийн зохиол орчуулах амаргүй гэлцдэг. Тийм ч байх. Бага хүнд хаягласан зохиол том хүнд хандсан бүтээлээс илүү нарийн чимхлүүр байдгаас тэр биз. Үгийн уран дархчуудын давтагдашгүй өвөрмөц хийцтэй гойд чамин содон бүтээл л хүүхдийн сониуч сэтгэлийг татах нь лав. Уншиж дуустал анхаарлыг нь татах хүчтэй ном бүтээнэ гэдэг зохиолчийн ур чадвар, авьяас билэгтэй холбоотой. Тийм шилдэг зохиол сайн орчуулгын хүчинд л тухайн орны хөрсөн дээр бууна. Тэр тохиолдолд зохиолч, орчуулагчийн аль аль нь зоосны хоёр тал мэт адил түвшинд очдог ч байж мэднэ. Гадаадын шилдэг номыг Монголынхоо хүүхдүүдэд уншуу...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:38 | төрөл: Нийтлэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
2010-11-27
Нэгэн хүрээний шавь-Насан туршийн найзууд

 

Би эцгийн амьд сэрүүнд Бүрэгхангай сумын дээхэн буй Бүрээ толгойн өвөрт хамт очиж, Шадубдаржайлин хийдэд шавилан сууж байсан үеийнх нь дурсамжаас сонсож билээ. Хамгийн том буурь нь Цогчин дуганых байв. Түүнээс баруун урьд буй нэгэн буурийг заагаад “Миний сууж байсан дугана тэр дээ!” гэлээ. Дэжээлингийн аймаг гэсэн нэртэй байж. Тэр дуганад тахилч хийж байсан гэнэ. Энэ бол 1920-оод оны үеийн үйл явдал билээ. Түүнээс зуугаад жилийн өмнө тэрхүү Дэжээлингийн дуганад Монголын их яруу найрагч, Эрдэнэ бандид хувилгаан Агваан Ишсамбуу шавилан сууж байсан гэлцдэг.

          Банди нараас хамгийн ойр до...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 13:08 | төрөл: Нийтлэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-11-19
Монгол шиг хөгжимлөг хэлтэй улс дэлхийд бараг л байхгүй

Хүүхэд багачуудын амтархан унших дуртай олон сайхан бүтээлийн эзэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Ж.Дашдондогтой ярилцлаа. Тэрбээр 100 гаруй үлгэр, өгүүллэг, шүлгийн номтойгоос гадна “Тэмүүжин”, “Дэлхий ээжийн төрсөн өдөр” дуурь, “Гэсэр” жүжиг, “Модон могой” уран сайхны кино зэрэг тайз дэлгэцийн 20 гаруй бүтээлтэй уран бүтээлч. Өөрөөр хэлбэл Монгол хүүхдүүдийн хувьд уран зохиолын ертөнцтэй танилцах анхны алхмыг нь  хийдэг буянтан. Ингээд хүүхдүүдийн хайртай хүн, хүүхдийн зохиолч түүнийг Өглөөний цай” буландаа урьж ярилцсанаа танд хүргэе.

Д.Нэргүй

Улаанбаатар таймс

-Таны бүтэ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:57 | төрөл: Бусад
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-11-09
Баяртай

 

Дуу дуугаараа эхлэн танилцсан

Дурсгалт өдрөө битгий мартаарай!

Дусал нулимсаа унаган догдолсон

Энэхэн мөчөө санаж яваарай!

          Баяртай,

          баяртай!

Ижилдэн дассан найзууд уяраад

Инээлдэн баяссан цагаа санаад

Итгэлцэн барьсан гараа даллаад

Ирээдүй зорьсон аяндаа гарлаа

Баяртай,

          баяртай!

Алс холын нутаг нутагт суувч

Анд найзын хаяг дэвтэрт минь бий

Салан одохын нэгэн зам байвч

Сайхан учралын түмэн зам бий

Баяртай,

          баяртай!

Улаан талбайд ч учирч мэднэ шүү!

Умард туйлд ч золгож мэднэ шүү!

Сансрын хотод ч мэндэлж мэднэ шүү!

Сайн нөхөд хаа ч уулзана шүү!

Баяртай,

          баяртай!

аяыг ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 14:28 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-11-09
Шинэ зуун айсуй

 

Хорвоо цэлмээх зуун айсуй

Ховор тохиох зуун айсуй

Хотлоор хүлээсэн зуун айсуй

Хойчийн биднээ дуудан айсуй

          Хурай! Хурай!

Шинэ зуун! Хурай!

Ургаж яваа насны

Угтан тосох ирээдүй

Аа аа аа! Аа аа аа!

Бариагүй шинэ хот!

Гараагүй шинэ нээлт!

Зориогүй шинэ зам!

Золгоогүй шинэ нөхөд!

хурай!

Одонд зорчих зуун айсуй

Оюунд шүтэх зуун айсуй

Олноор хүлээсэн зуун айсуй

Оргилд биднээ даллан айсуй

          Хурай! Хурай!

Шинэ Зуун! Хурай!

Есөн хүсэл биелэхийн

Ерөөл билгийн тавилантай

Аа аа аа! Аа аа аа!

Хөөрөөгүй шинэ хөлөг!

Хүрээгүй шинэ гариг!

Эгшиглээгүй шинэ аялгуу!

Эхлээгүй шинэ туульс!

Хурай!

аяыг Б.Шарав

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 14:18 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-10-24
20-р зууны Монголын шилдэг 100 хүүхдийн зохиол

 

1.     Д.Нацагдорж – Хэнз хурга

2.     Ц.Дамдинсүрэн – Өчүүхэн дөрвөн үлгэр

3.     Ц.Дамдинсүрэн – Цэцэн хурга

4.     С.Буяннэмэх – Алсыг зорьсон алтан загас

5.     Цэргийн Намсрай – Миний шинэ дээл

6.     Б.Ринчен – Заан Залуудай

7.     Д.Цэвэгмид – Хоньчин Найдан

8.     П.Хорлоо – Алт Мөнгө хоёр

9.     М.Чимид – Цагаан тэмээт Өлзий

10.                        Д.Сэнгээ – Цолмон

11.                        Ч.Лодойдамба – Малгайтай чоно

12.                        Ч.Лодойдамба – Солонго

13.                        Л.Бадарч – Унага

14.                        Ш.Гаадамба – Багын явдал

15.                        ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 17:55 | төрөл: Бусад
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (26) | Сэтгэгдэл бичих
2010-10-21
Би хүүхэд гэдэг бурхан шүтдэг

 

Өнгөрсөн нийгэмд хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйлс гэсэн уриан дор төрөл бүрийн ажил зохиогддог байлаа. Үр дүнг нь юугаар хэмждэг байв? Төрөн гарсан алдар гавъяатнаар нь хэмждэг байлаа. Гэтэл дийлэнхи хүүхдүүд нь яаж хүмүүжсэнийг юугаар хэмжих вэ? Харин нэг намын тогтолцооны үед үйл хэрэгийнх нь төлөө хэзээд бэлхэн гэсэн тангарагтай хүүхдүүд үзэл санаанд нь үнэнчээр хүмүүжиж байсан нь нийтлэг үзэгдэл байв. Одоо бол хүүхдийг хөгжүүлнэ гэж дээр дооргүй ярилцах болж. Уул асуудлыг хариуцсан газар нь бодлого боловсруулаад завгүй. Том бодлого нь бага хүмүүст хэрхэн хүрч нөлөөлж, хөгжүүлж бусдыг ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 20:07 | төрөл: Нийтлэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих