2010-03-23
Амттай ном

 

Захиргаадалтын жавар баяртай. Ардчиллын хавар сайн байна уу? Санаа бодлоо хяналтгүй илэрхийлэх сайн цагийн үүдийг нээсэн Эрх чөлөө танаа мэхийн ёслоё. Тийм цаг ирдэг байжээ, бас. Хамгийн их хүсэн хүлээсэн хүмүүс нь зохиолчид байх. Хуучин цагийн улс төрийн бүгчим агаар бичгийн хүмүүст дэндүү халтай байв. Хэвлэн нийтлүүлэх эрхээ олон жил хасуулж шаналсны хувьд түүнийг би сайн мэднэ. Нэгэн цагт би монголын Залуучуудын сонины ерөнхий эрхлэгч байлаа. Тэгтэл ганцхан өдөр эсэргүүн болж, ажлаасаа халагдан дахин хүмүүжихээр ажилчин ангийн эгнээнд орох нь тэр. Юунаас болов? Шөнийн ээлжээс бууж явсан ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 16:26 | төрөл: Нийтлэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2010-03-23
Би ямагт шинэ нутаг хүсэмжлэх нүүдэлч овгийн хөвгүүн билээ

 

Анхны номоо гаргачихаад сууж байхад манай анги давчуухан ч болчихсон мэт санагдаж байж билээ. Тэгэхэд би 17 настай байлаа. Сурагчийн ширээн дээр номоо гаргасан хүүхэд урьд нь монголд байсангүй. Тэгэхдээ бүр улсын хэвлэлийн газраар гээч. Түүнийг нийслэлээс манай сургуульд ирж уулзалт хийсэн Содномдорж гэдэг зохиолч гаргаж өгсөн. Өөрөө тэр хүүхдийн утга зохиол хэмээх атар газарт бараг ганцаараа анхлан очоод байж. Тэндээ намайг хань татсан ч юм уу, бүү мэд. Ямарч л гэсэн би түүний ер бусын авъясанд өөрийн эрхгүй татагдсаар бага балчир насандаа айлсан бууж билээ. Өгөөж хишиг нь дэлгэрсэн тэр га...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:47 | төрөл: Нийтлэл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих