2011-04-02
Үхэр тэрэг

Үхэр тэрэг

Үг хэлнэ үү?

Дугуйт тэрэг

Дуу аялна уу?

Өгсүүр хэжлүүр

Өөдөөс тослоо

Өндөр даваа

Эгцэрч бослоо

Монгол шар

Хүчлэн зүтгэнэ

Модон тэрэг

Гаслан чихарна

-         Тослоод өгөөч

Туслаад өгөөч

Тослоод өгөөч

Туслаад өгөөч!

Овооны доод руу

Өнгийн буулаа

Давааны цаад руу

Тонгойн орлоо

Амбан шар

Бөн бөн шогшино

Аралт тэрэг

Дэн дэн дэгдэнэ

Тостой ч яахав

Тосгүй ч яахав

Тустай ч яахав

Тусгүй ч яахав

Үхэр тэрэг

Үг хэлнэ ээ!

Дугуйт тэрэг

Дуу аялна аа!

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 13:08 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax