2011-03-26
Арав гэж юу вэ?

 

Нэг гэж юу вэ?

Алтан дэлхий нэг нартай

Алаггүй тэгш ивээх ачтай

          Хоёр гэж юу вэ?

Морин хуур хоёр чавхдастай

Монгол газар яруу эгшигтэй

          Гурав гэж юу вэ?

Аяны тулга гурван тулгууртай

Ассан дөл нь өөдөө бадраастай

          Дөрөв гэж юу вэ?

Ажнай хүлэг дөрвөн туурайтай

Алсыг туулах хурд шандастай

          Тав гэж юу вэ?

Таван хошуу сүрэг бэлчээстэй

Тараг айраг сөнгөөр бялхаастай

          Зургаа гэж юу вэ?

Ачааны тэрэг зургаан дугуйтай

Амуу будаа талаас зөөгөөстэй

          Долоо гэж юу вэ?

Сар болгон долоон гаригтай

Сайн үйлсийн өлзий буянтай

          Найм гэж юу вэ?

Эргэн тойрон найман зовхистой

Эгнэгт биднийг нөхөд зориостой

          Ес гэж юу вэ?

Эх орон минь есөн эрдэнэтэй

Эзэн болсон бидэн бахдалтай

Арав гэж юу вэ?

Хүний гар нь арван хуруутай

Хүссэн бүхнээ хийх чадалтай

          аяыг Л.Галмандах

 

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 14:41 | Миний дуунууд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Үг буруу байна шүү дээ. Зөвийг бичиж болоогүй юм уу.
Бичсэн: Зочин цаг: 23:58, 2015-10-06 | Холбоос | |


deuulsan n baihgui yumu
Бичсэн: Зочин цаг: 14:04, 2013-04-05 | Холбоос | |


арав гэж юу вэ дууны ая дуулсан нь байхгүй юм уу
Бичсэн: Зочин цаг: 17:28, 2011-10-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax