2010-03-31
Алтан түрүү

Би – алтан түрүү

Бид – алтан тариа

   Нарны илчээр ургаж өслөө

   Нарийн хураар ундаалж өслөө

   Наашаа наашаа ирээрэй

   Намайг битгий орхиорой

          Ширхэг бүр минь

          Шижир юм шүү!

          Шинэхэн талхны

          Дээж нь юм шүү!

          Атга үр минь

          Алт юм шүү!

          Амтат талхны

          Дээж нь юм шүү!

Би – алтан түрүү

Бид – алтан тариа

   Намрын сардаа найган бүжлээ

   Найзлан найрсан дуулан өслөө

   Наашаа наашаа ирээрэй

   Намайг битгий орхиорой

          Дахилт

Би – алтан түрүү

Бид – алтан тариа

   Хөрсний шимээр төрөн гарлаа

   Хүний ачаар төлжин өслөө

   Наашаа наашаа ирээрэй

   Намайг битгий орхиорой

          Дахилт

 

аяыг Д.Баттөмөр

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 20:45 | Миний дуунууд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax