2010-09-26
Шаазгай

 

Нацаг

Нацаг

Найз аа

Бос бос!

Нагац

Нагац

Эгчээ

Тос тос!

Сагаг

Сагаг

Цастай хөндийд

Шажиг

Шужиг

Шогшоод айсуй

Богц

Богц

Чихэр жимстэй

Богоч

Богоч

Хөтлөөр айсуй

Хүүш хүүш

Яаж байна чи!

Хүйдэс шүүрч

Шидэх нь үү чи!

Чухал үг

Хэлж байна би!

Чулуу шүүрч

Шидэх нь үү чи!

Шар тос шиг

Шар тос шиг

Сайн хэл

Сонсгож байхад

Шарз арз шиг

Шарз арз шиг

Гашуун санаж

Гаргах гэж

Ээ, Шазга

Шузга!

Ээ, Шазга

Шузга!

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:04 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2010-09-25
Аяга

Алтанхан

Амсартай

Алагхан

Цэцэгтэй

Аяга манайд

Байсан юмсан

Аав авчирч

Өгсөн юмсан.

Ээж түүгээр

Цагаан сард

Ирсэн айлчны

Гарыг цайлгав

Айлчин түүнийг

Ариунаа гэдэг

Авга эгчдээ

Авга эгч нь

Эгиймаа гэдэг

Эмэг ээждээ

Эмэг ээж нь

Зэлэм гэдэг

Зээ хүүдээ

Зээ хүү нь

Нацаг гэдэг

Нагац ахдаа

Нагац ах нь

Бат гэдэг

Баз дүүдээ

Баз дүү нь

Үрлээ гэдэг

Үеэл ахдаа

Үеэл ах нь

Хадаа гэдэг

Хаяал дүүдээ

Хаяал дүү нь

Өлзий гэдэг

Өвөө аавдаа

Өвөө аав нь

Хүрлээ гэдэг

Хүргэн дүүдээ

Хүргэн дүү нь

Билгээ гэдэг

Бэргэн эгчдээ

Бэргэн эгч нь

Хуяг гэдэг

Худ эцэгтээ

Худ эцэг нь

Хүүхээ гэдэг

Хүр дүүдээ

Хүр дүү нь

Бүтэд гэдэг

Бүл эгчдээ

Цааш цааш нь

Бие биедээ

Цагаан сарын

Бэлэ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:20 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
2010-08-03
Баа-бан бээ-бэн

Баруухан дэнжид

Багваахай цэцэг

Багшранхан найгана

Багваахайн ишийг

Тасланхан зууж

Баясанхан дуулна

Дэлбээ дэлбээ

Дэлгээрэй

Дэлгэрч бушуу

Гүйцээрэй

          Баа-бан

          Бээ-бэн

          Баа-бан

          Бээ-бэн

Уран дэлбээ

Гараарай

Ургаж бушуу

Өсөөрэй

          Баа-бан

          Бээ-бэн

          Баа-бан

          Бээ-бэн

Нарныхаа илчинд

Нандинхан цэцэгс

Урганхан цэнгэх шиг

Дууны минь эгшгэнд

Дугуйхан дэлбээ

Угалзранхан гарлаа

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:49 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-07-28
Эмээ

 

Элсэн дээр үеийн бид тоглоно

Эгцхэн дээр үдийн нар голлоно

Эмээ дээлээрээ сүүдэр босгоно

Ээх наранд өөрөө шарагдана

Ханиад хүрээд хүндрэн хэвтлээ

Хажууд эмээ сандран шогшлоо

Эвий ач минь оронд чинь

Эмээ нь өвддөг болоосой! гэнэ

Миний

Эмээ

Ийм л сайхан

Санаатай

Энхрий наддаа

Хайртай

Эмээ

Юм аа.

Өглөө бостол цав цагаан

Өнгөрсөн шөнө цас даржээ

Эмээ даруй шүүрээ шүүрэв

Эргэн тойрны цасыг шүүрдэв

Хамаг хүүхэд хальтрах вий гэж

Хавийн цасыг арилган явна

Орчны хүүхэд ойчих вий гэж

Олны замыг цэвэрлэн явна.

Миний

Эмээ

Ариун цагаан

Санаатай

Айлын хүүхдэд

Хайртай

Эмээ

Юм аа

Уранхай цамцтай туранхай биетэй

Уруухан царайтай доройхон...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 16:08 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-07-21
Би

 

Би

Хоёр гартай

Хоёр гартаа

Дэндүү бяртай

Ачааны тэргийг ганц гараараа

Агшин зуур өргөж орхино.

Хот сууринг хоёр гараараа

Хоромхон зуур барьж чадна

Энэ –

Хэний гар вэ?

Миний л гар даа!

Би –

Хоёр хөлтэй

Хоёр хөлдөө

Хурд ихтэй

Саахалтын өвөө бие муудав

Сандран гүйсээр эмч дуудав

Амжиж хурдан гүйсний хүчинд

Азай буурал өвөө эдгэрэв

Энэ –

Хэний хөл вэ?

Миний л хөл дөө!

Би –

Хоёр нүдтэй

Хараа сайтай

Хоёр нүдтэй

Тэртээх барааг айлын өвөөд

Тэрхэн дор нь ялгаад хэлнэ

Тэвнийг эмээд, зүүг эгчид

Түргэн дор нь сүвлээд өгнө

Энэ –

Хэний нүд вэ?

Миний л нүд дээ!

Би –

Хоёр чихтэй

Сонор сайтай

Хоёр чихтэй

Айлчин шувууны шуугиа уяхан

Анхны бороон...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 10:57 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2010-07-08
Эгч

Эгчийн ажил

Эхлэх цаг

Эртээ эрт

Үүр цүүр!

Эгчийн ажил

Дуусах цаг

Ихээ орой

Шөнө дөл!

Өдрийн ажлаас нь

Өгүүлбэл

Өрж жагсааж

Тоочвол

Босдог

Саадаг

Түлдэг

Чанадаг

Шүүдэг

Шахдаг

Бүрдэг

Гөвдөг

Арчдаг

Оёдог

Нэхдэг

Томдог

Ээрдэг

Үүрдэг

Түүдэг

Зуурдаг

Элддэг

Хэрчдэг

Хайрдаг

Дайлдаг

Уншдаг

Бичдэг

Уядаг

Хашдаг

Унтдаг

Энэ олон

Үйл ажлын

Эзэн бие нь

Миний эгч!

Нэн олон

Үйл үгийн

Нэр үг нь

Ганцхан эгч!

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 17:20 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2010-06-12
Трактор

 

                                                                

 

                                                                   ТРАКТОРЫН   ДУУ

                                 ТР                             ТАЛД     НҮРГЭЛЭВ

                                 ТР                             ТРАКТОРЧИН     ЭР

                                 ТР                             ЯАРЧ      ТҮРГЭЛЭВ

                ТРР  ТРР  ТРР  ТРР   ТРР     ГАНЦХАН     ҮРИЙГ

                ТРА ТРА ТРА ТРА   ТРА     ЗУУ      БОЛГОХООР

                ТРАК ТРАК ТРАК ТРАК     ГАЗАР      ТЭДНИЙГ

              ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:30 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-06-08
Өргөө

 

                                                      Ш

                                                                    И

                                                                    Н

                                                                    Э

                                                            ШҮЛГИЙН

                                                      ШИЖИР АЛТАН

                                                  ТООНОО БИ ӨРГӨЖ

                                            ҮСГИЙН ХАНАА ДЭЛГЭЖ

                                        УТГАТ ҮГИЙН УНИА ӨЛГӨӨД

      ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 14:53 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2010-06-05
Робот

 

                                РОБОТ ЧАДАМГАЙ

                               ОЙТОЙ УХААНТАЙ

                             ОЛОН ХҮНИЙ АЖЛЫГ

                             ОРЛОН ХИЙЖ ЧАДНА

                                ТӨВӨГГҮЙ БОДНО

                                ЧӨЛӨӨТЭЙ ЯРИНА

                                          ТЭРЭЭР

                                          ТЭГЭЭД

                     ГАН  ТӨМӨР ГАГНАЖ ЧАДНА

                     ГАЛ ДУНД АЖИЛЛАЖ ЧАДНА

                    ДАЛАЙН   ГҮНД  Ч  НЭВТЭРНЭ

                    САНСРЫН  УУДАМД  Ч НИСНЭ

                    ХҮҮХДҮҮДЭД ЭРДЭМ  ЗААНА

          ...

бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 14:55 | төрөл: Миний шүлгүүд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих